Айраг, тараг чимчигнэж “сүүний хөнөг”-ийг бялхуулна


Сүүний хөнөг

Элгэн хайраа бид сүүгээр илрүүлдэг

Эрх чөлөөгөө бид сүүгээр бэлгэддэг

Эрүүл мэндээ бид сүүгээр ерөөдөг

Ирээдүйн жаргалаа бид сүүгээр угтдаг

Энэхүү бадагт уянгалсан шиг Өвөр Монгол эртнээс сүүн бүтээгдхүүний брэндийг суурь аж үйлс болгон хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Өвөр Монгол 20 гаруй жилийн инноваци, бүтээн байгуулалтын үр дүнд "ногоон, байгальд ээлтэй" сүүн бүтээгдхүүний брэндийг бий болгож, И-Ли, Мэнню зэрэг дэлхийд алдартай брэндээр гол болгосон уламжлалт цагаан идээний брэндүүдийг хөгжүүлэхийн зэрэгцээ хонины сүү, ямааны сүү, ингэн сүү, айраг зэрэг сүүн бүтээгдэхүүний тусгай брэндүүдийг хөгжүүлсээр ирсэн байдаг. Энэ нь ӨМӨЗО-ны дээд зэрэглэлийн аж үйлдвэрийг дэмжих чухал хүч болж, ажил эрхлэлт, аж ахуй эрхлэлтийн салбарын цар хүрээг өргөтгөсөн байна. 

Сүүн үйлдвэр бол Өвөр Монголын орноо хүчирхэгжүүлж, ард иргэдээ баяжуулдаг суурь үйлдвэрлэл, давуу талтай салбар юм. 2023 оны жилийн эцсийн байдлаар Өвөр Монголын саалийн үнээний тоо 1 сая 687 мянгад хүрсэн бол, сүүний үйлдвэрлэл 7 сая 926 мянган тоннд хүрч улсын хэмжээнд сүүний үйлдвэрлэл, экспортын хамгийн том бааз болсон юм. Өвөр Монгол нь дэлхийн сүүний эх үүсвэрийн алтан бүс гэдгээрээ алдартай бөгөөд тус улсын хамгийн том сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бүс нутаг болсон юм.

Өвөр Монголын орон нутгийн уламжлалт цагаан идээ нь тэжээл сайн, бохирдолгүй, амттай гэдгэрээ онцлогддог. Малчид уламжлалт цагаан идээгээ хэрхэн үйлдвэрлэж, боловсруулж, борлуулж байдаг вэ. Уламжлалт цагаан идээгээ хэрхэн хөгжүүлж, шинийг санаачлах вэ. Сэтгүүлчид Хөвөөт шөр хошуу ба Үүшин хошуу, Чахар сүүн бүтээгдэхүүн, Ордосын цагаан идээний бүтээгдэхүүний зах зээл, инновацийн өөрчлөлтийн талаар гүнзгий судлав. 

Цагаан идээний жижиг суурин

Сүүгээр цагаан идээ боловсруулахаас гадна, бас 100 гаруй төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гарган борлуулав. Хөвөөт шар хошууны Шинэбулаг суурингийн уламжлалт цагаан идээний дүүрэгт Цахар цагаан идээний уламжлалт шинийг санаачлах хөгжлийн түвшинг сайн мэдрэх болно. 2015 онд Бодын гол сүмийн Жабилах багаар нутагтай малчин бүсгүй Нарс хошууны төвд Хурах цагаан идээний дэлгүүр нээж, уламжлалт цагаан идээгээ борлуулж, амьдрал нь улам цэцэглэн хөгжиж байв. Анх сүүний үйлдвэрт туршлага, ур чадвар муутай байснаар олон бэрхшээлтэй тулгарч байв. Тэрээр сүүн бүтээгдэхүүний чанар, борлуулалтыг сайжруулах зорилгоор сүүн бүтээгдэхүүн боловсруулах төрөл бүрийн сургалтуудад идэвхтэй хамрагдаад зогсохгүй сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ур чадварыг дээшлүүлж, сүүн бүтээгдэхүүний нэр төрөлд анхаарч, хэрэглэгчдийн итгэлийг хүлээж байв. Хурд, ааруул, бяслаг, цөцгийн тос, зөөхий зэрэг уламжлалт сүүн бүтээгдэхүүнээс бусад сүүтэй талах, шар тосон чихэр зэрэг шинэ бүтээгдэхүүн гаргаснаар хэрэглэгчдийн таашаалыг олжээ ” гэж  Нарс сэтгүүлчдэд яриж байлаа.

Баяжна сүүн бүтээгдэхүүний ХХК нь 2020 онд уламжлалт цагаан идээний үйлдвэрийн паркад нэвтэрч, үйлдвэрлэл, боловсруулалтын нөхцөл сайжирснаар өөрийн брэндтэй бол сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжлийн замдаа орсон байна. Одоо бид өдөр бүр 3500 гаруй кг сүү боловсруулж, бяслаг, сүүн чихэр зэрэг олон төрлийн сүүн бүтээгдэхүүнүүдийг амт чанар сайтай, иж бүрэн сорт, өндөр чанартайгаар үйлдвэрлэж, онлайн маркетинг, дэлгүүрийн худалдаа, захиалгын үйлчилгээ үзүүлдэг маш их алдартай болов. Аймгаас манай компанийг "Шилийн голын цагаан идээн"-ийн олон нийтийн брэндээр зах зээлд гарахыг зөвшөөрсөн анхны багц компаниудын нэгээр сонгосон байв. Хэрэглэгчдийн хувьд манай дэлгүүрийн бүтээгдэхүүний түүхий эдийг илүү сайн ойлгох боломжтой бөгөөд энэ нь бүтээгдэхүүнийг итгэлтэйгээр худалдан авахад тустай. Цаашид бид бүтээгдэхүүний чанарт илүү анхаарч, "Хөвөөт шарын цагаан идээн" гэх брэндийг илүү олон хүнд таниулахыг хичээх болно гэж Баяжна сүүн бүтээгдхүүн ХХК-ийг хариуцагч Ерөнтуяа хэлэв.

Одоогийн байдлаар Хөвөөт шар хошууны уламжлалт сүүний аж үйлдвэрийн парк нь сүүн бүтээгдэхүүн боловсруулах 32 цех, SC-ийн гэрчилгээтэй 2 аж ахуйн нэгж, 30 жижиг цехтэй. Тасралтгүй хайгуул, хөгжүүлэлтийн үр дүнд сүүний эх үүсвэр, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах нөхцөл, сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологи мэдэгдэхүйц сайжирч, "сүүний хотхон"-ын нэр хүнд улам бүр нэмэгдэж, уламжлалт Чахар сүүн бүтээгдэхүүн 100 гаруй "хувилбар" болж шинэчлэгдсэн байна.

Чахарын сүүн бүтээгдхүүн нь үндэсний биет бус соёлын өв болох юм. Түүхээс харахад Чахарын сүүн бүтээгдэхүүн нь цэрэг, нүүдэлчдийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байв. Одоо Чахар сүүн бүтээгдхүүн нь нарийн боловсруулалтын арга, баялаг тэжээл, амтараа алдартай.

Цэцэн сүүн бүтээгдхүүний үйлдвэр

Алтан намрын Үүшин хошуу бороон хур сайн элбэг хураалттай байлаа.

Сэтгүүлч 9-р сарын 9-нд борооны дундуур Үүшин хошууны Галуут суурингийн Хөхнуур багийн Цэцэн сүүний үйлдвэрт хүрхэд үйлдвэрийн дарга Төмөрбат биднийг халуунаар угтан авав. 

Үүшин хошуу бүх орны сүүний үйлдвэрийг сэргээх бодлогын боломжийг ашиглан, Ордос хотын сүүний үйлдвэрийн шинэлэг хөгжлийг ахиулж, өрхөд суурилсан үйлдвэрлэлийн баазыг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулснаар малчин Төмөрбатад "Цэцэн" сүүний үйлдвэрийг босгосон байна. 

Төмөрбат 2013 онд "Нутаг" барааны тэмдгийг бүртгүүлж "Чавагтай талах" хийх байснаас 2023 оны 10-р сараас эхлэн багийнхан бэлдэж өгсөн  байшинг 15 мянган юаниар түрээсэлж, "Цэцэн" сүүний үйлдвэрийг эхлүүлж, шинэ технологиор үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн байна. 

Бид Ордос хотын бүх суурин болон Шаанси мужийн Тэмээт хот зэрэг 100 гаруй дэлгүүртэй сүүн бүтээгдэхүүний онлайн борлуулалтын чиглэлээр хамтран ажилладаг. Одоогийн байдлаар үйлдвэрлэгчид сар бүр 30-40 тонн шинэ сүүн бүтээгдэхүүн боловсруулж, жилийн цэвэр орлого нь 300 гаруй мянган юаньд хүрч байна гэж Төмөрбат танилцуулав.

-2017 онд Төвийн Засгийн газрын 1-р баримт бичигт “сүүний үйлдвэрийг цогцоор нь хөгжүүлэх” санал дэвшүүлэв.

-Төрийн зөвлөлийн ерөнхий газраас 2018 онд "Сүүний үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх, сүүн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах тухай мэдэгдэл" гаргав.

 -2019 онд "Бүс нутагт үндэстний цагаан идээний уламжлалт үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай мэдэгдэл" гаргав 2020 онд "Үндэсний уламжлалт сүүний үйлдвэрийг хөгжүүлэх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө"-г  гаргажээ

-2023 онд "Сүүний үйлдвэрлэлийг сэргээх есөн бодлого, арга хэмжээ" гарав

-2024 онд "ӨМӨЗО-ны түүхий сүү, ангир уураг, бяслаг үйлдвэрлэх татаасыг хэрэгжүүлэх журам", "ӨМӨЗО-ны түүхий сүү боловсруулах хэмжээний татаасыг хэрэгжүүлэх журам"-ыг тус тус санал болгов.

 

ӨМӨС-ы хорооны сэтгүүлч: ЧИЙРАГ, ГАО ХУНЛЯНЬ, ЧЮ ЛИН, САНСАР, ХӨВЧИН, БУЯН-ЭНРЭЛ

Хөвөөт шар хошууны хэвлэл мэдээллийн төвийн сэтгүүлч: ДАВШИЛТ, ЗУНА, ДУРНА, ТУУЛЯА

Үүшин хошууны хэвлэл мэдээллийн төвийн сэтгүүлч: БУЯНТ

Солонго мэдээллийн төвийн сэтгүүлч: Д.МӨЧИР

 

 

 

Найруулагч: Д.МӨЧИР. С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: ӨМӨС

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.