Бейонсегийн сан түймрийг унтраахад зориулж 2.5 сая ам.доллар хандивлана


Бейонсегийн сан түймрийг унтраахад зориулж 2.5 сая ам.доллар хандивлана

 

Бейонсегийн “BeyGOOD” сан Өмнөд Калифорнид гарсан ой хээрийн түймрийг унтраах ажилд дэмжлэг үзүүлэхэд зориулж 2.5 сая доллар хандивлах тухай олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Тодруулбал, шинээр байгуулагдсан Лос Анжелесийн Гал түймэртэй тэмцэх санд оруулсан энэхүү хандивыг ой хээрийн түймэрт ихээхэн нэрвэгдсэн Алтадена, Пасадена бүс нутгийн гэр бүлүүдэд туслахад зориулах аж.       

Энэхүү хандив нь хохиролд өртсөн хүмүүсийн яаралтай хэрэгцээг хангах зорилготой бөгөөд зөвхөн гэр бүлд төдийгүй бусад гамшигт өртсөн бүс нутгийн сүм хийд, олон нийтийн төвүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.