Догшин гей атаман гэрт нь нэвтэрсэн хоёр хулгайчийг 5 өдрийн турш хүчирхийлжээ \16+\


Гарфильд Морган, Ким Гортон гэдэг хоёр азгүй бас бүтэлгүй хулгайч бүх Америк даяар Чоно Харри гэж алдаршсан зартай ижил хүйстэн танхай догшин эрүүгийн хэрэгтний гэрийг ухах гэж ороод эзэнд нь тавын таван өдөр тамлуулан хүчирхийлүүлжээ. Өмнө бас л эр хүн хүчирхийлсэн хэргээр 10 жил суугаад гарсан Чоно Харри нь Флоридагийн эрэгтэйчүүдийн аймшигт зүүд болсон догшин гей атаман гэнэ. Тэрээр садист маягаар эрийг эмлэдэгээрээ бүр ч их айдас төрүүлсээр ирсэн. Хулгай орох үед гэртээ байж таарсан аварга биетэй хүчирхэг гей эр хоёр хулгайчийг дор нь барьж авч хүлээд цагдаа дуудахын оронд байшингийнхаа зооринд оруулжээ. Зөвхөн таван өдрийн дараа л хөрш нь тусламж дуудан орилох хүний дууг сонсоод цагдаа дуудсанаар хөөрхийс аврагджээ. Зэрлэг гейд эмлүүлэгчдийг чөлөөлөх ажиллагаанд оролцсон нэгэн цагдаа хэвлэлийнхэнд "ёстой өрөвдөлтэй хулгайч нар даа, би амьдралдаа тэдэн шиг өрөвдөлтэй харцтай болсон эр хүнийг харж байгаагүй” гэжээ.

 

НУУЦ.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.