Хулгайчтайгаа хамт бааранд суужээ


 
Английн Ипсвич хотын шүүх өнгөрсөн оны 11 дүгээр сард саатуулагдсан хулгайчид ял оноосон байна. Сэжигтэн тэндхийн нэгэн оршин суугчийн орон гэрт нэвтрэх гээд бүтэлгүйтжээ. Гэрийн эзэн хулгайчийн араас хөөсөн бөгөөд уушийн газар ороход нь барьж авсан гэнэ. Ингээд цагдаа нарыг иртэл яриа өрнүүлж суусан аж. 

34 настай Александер Хокетт айлын гэр рүү нэвтрэхийг оролдсон ч гэрийн эзэгтэйтэй тулгарсан тул зугтан оджээ. Гэрийн эзэн 55 настай Фред Фореман араас нь элдсэн бөгөөд уушийн газар орсныг нь харсан гэнэ. Араас нь явж ороод орон байрны хулгайч эртэй ярилцжээ. 

Гэтэл Фред орон гэргүй бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд хоноглодог гэдгээ ярьсан байна. Фореман түүнийг өрөвдсөн бөгөөд нэг нэг шил шар айраг авч ууцгаажээ. Удалгүй түүн рүү цагдаа нар утасдаад гэмт этгээдтэй хамт байж байхыг хүссэн аж. Цагдаа нар түүнийг хулгайч эрийг барьж авсан гэж бодтол үнэн хэрэг дээрээ тэр хоёр зүгээр л шар айраг шимэнгээ ярилцаж суусан гэнэ. 

Ипсвич хотын шүүх бүтэлгүй хулгайчид дөрвөн жилийн хорих ял оноожээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.