Адам Леван: Охин минь миний сахиусан тэнгэр


"Maroon 5” хамтлагийн дуучин Адам Леван "ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Ярилцлагынхаа эхэнд аав болсонд тань баяр хүргэе.

-Маш их баярлалаа. Бурхандаа талархаж байна. Аз жаргал хүссэн бүх хүнд чин сэтгэлээсээ талархалаа илэрхийлж байна.

 

-Аав болох ямар байна?

-Мэдээж хэрэг гайхалтай байна. Энэ ертөнцийн бүх аз жаргал манай гэрт хүрэлцэн ирсэн мэт санагдаж байна. Охины минь уйлах нь хүртэл надад аз жаргал мэдрүүлж байна.

 

-Та охиндоо Дэсти Росе Леван гэх нэрийг хайрласан. Тун гайхалтай нэр санагдаж байна?

-Баярлалаа. Эмээг минь Дэсти гэдэг байсан. Энэ агуу эмэгтэй намайг урлагийн замд оруулсан гэхэд болно. Тиймээс би эмээдээ талархлаа илэрхийлэн охиндоо нэрийг нь хайрласан. Бүх хүн намайг дуулахаа боль гэдэг байлаа. Харин эмээ минь л дуулахыг зөвлөж "Дуу хөгжим л чиний амьдралыг бүхэлд нь өөрчилж чадна” гэж хэлсэн. Тийм ээ, эмээгийн минь зөгнөсөөр дуу хөгжим л миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн.

 

-Саяхан та охинтойгоо авахуулсан зургаа инстаграм хуудастаа нийтэлсэн байсан?

-Эхнэр минь бага зэрэг дургүйцсэн. Гэхдээ би зөрүүдэлсээр байгаад охиныхоо зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн юм.

 

-Бяцхан сахиусан тэнгэр унтаж байна хэмээн зургийнхаа дор бичсэн байсан?

-Охин минь миний хувьд сахиусан тэнгэр. Эхнэрийн минь хэвлийд охин минь ирсэн өдрөөс л аз жаргалаар бялхах болсон.

 

 

-Эртхэн энэ аз жаргалыг мэдрэх хэрэгтэй байсан юм гэх бодол төрсөн үү?

-Үгүй ээ охин минь зөв цагтаа ирсэн.

 

-"Victory secret’s”-ийн сахиусан тэнгэр Бехати Принсл та хоёр нууцаар хуримласан. Одоо хүртэл хуримын зураг нууц хэвээр байна.

-Үнэхээр гайхалтай байсныг хэлэх нь зүйтэй. Бүх зүйл төгс бас давтагдашгүй байсан. Үнэнийг хэлэхэд, эхнэрээ хараад л дурласан. Тэр бүсгүйг алдахыг хүсээгүй. Өөрийн болгох гэж их хичээсэн.

 

-Та бол энэ цаг үеийн хамгийн сайхан залуусын нэг. Ихэнх бүсгүй тантай уулзаж, болзохыг хүсдэг.

-Шинэ нөхөр, шинэ ааваас иймэрхүү асуулт асуух нь таалагдахгүй байна. Өнгөрсөн амьдрал хэнд хэрэгтэй гэж. Би өнөөдрөөрөө амьдрахыг хүсч байна.

 

-Гэхдээ сайхны өмнө харц буруугүй шүү дээ?

-/инээв/ Тийм л дээ. Гэхдээ надад хэцүү байна.

 

-Таны гэргий үнэхээр үзэсгэлэнтэй.

-Санал нэгдэж байна. Төрсөн ч гэсэн үзэсгэлэнтэй хэвээрээ байгаа.

 

 

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.