Улаанбаатарт 30 салбар нээх төлөвлөгөөтэй E-mart дэлгүүр муудсан бүтээгдэхүүн худалдаалдаг уу?


 

57bd3efff339f029482550

Солонгосын жижиглэн худалдааны сүлжээ E-mart дэлгүүр Улаанбаатарт үүдээ нээгээд хэдэн сар болж байна. Солонгосын гэх тодотголтой  хүнс, ахуйн хэрэглээний барааг хямд үнээр бөөндөж хүмүүсийг хэдэн өдөр хуйлруулж, худалдан авагчдад давуу тал олгоод байгаа харагдах тус дэлгүүр Монголын  дотоодын үйлдвэрлэгчдэд, жижиг дэлгүүрүүдэд хүссэн хүсээгүй шахалт үзүүлж байгаа талаар хэлж яригсад эхнээсээ л байсан. Эхэндээ хямд үнэ ярьж гарч ирсэн тус дэлгүүр яваандаа өөрсдийн үнээр монополь тогтоох уу гэдэг асуудал ч яригдаж байсан.

Ер нь бол нэлээд шүүмжийг араасаа дагуулсан гэхэд болно. Тэгвэл тус  дэлгүүрээр үйлчлүүлсэн нэгэн иргэн өөрийн худалдаж авсан бүтээгдхүүн нь чанарын шаардлага хангаагүй, муудсан байсан талаарх мэдээллийг бидэнд ирүүлсэн юм. Эрхэм таны харж байгаа энэхүү зураг дээр байгаа бүтээгдхүүнийг тухайн иргэн E-mart дэлгүүрээс худалдан авсан ажээ.

14694786_1733551790229697_1796540052_n

Тэгэхээр Солонгос чанарыг Монголчуудад хүргэнэ гэж баахан сурталчилсан E-mart дэлгүүрийнхэн худалдан авагчдад ямар бүтээгдхүүн худалдаалж байгаагаа мэддэггүй бололтой юм. Дашрамд өгүүлэхэд,  АН-ын генсек Л.Эрхэмбаяр өөрийн твиттер хуудсаараа И-Март дэлгүүр хэрэглэгчийн сонголтыг хүндэтгэхгүй, үндэсний үйлдвэрлэлийн барааг авахгүй байгаа талаар жиргэж байсныг сануулахад гэмгүй байх.

И-мартыг тойрсон асуудал үүгээр зогсохгүй. Тус дэлгүүр  Улаанбаатар хотод 30 гаруй сүлжээ дэлгүүр нээхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл байсан. Энэ нь дотоодын сүлжээ дэлгүүрүүдийг бүрэн дампууруулах үр дагавартай. Түүнчлэн И-Март нь Солонгосын 3500 гаруй нэр төрлийн барааг үйлдвэрийн үнээр худалдаалж, Монголын үндэсний үйлдвэрлэлийн барааг лангуун дээрээ тавихгүй байх бодлого барьж байгаа нь дотоодын үйлдвэрлэгчдийг сөхрүүлэх аюултай юм.

БНСУ бол хөнгөн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орон. Ийм улстай өрсөлдөх чадвар манай дотоодын үйлдвэрлэгчдэд байхгүй. Гэтэл үүгээр зогсохгүй Монгол Улс, БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай асуудал яригдаж байгаа нь Монголын эдийн засагт Солонгосын хүнс, ахуйн барааны монополь тогтоох нөхцлийг бүрдүүлж болзошгүй байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.