ХОМ: Хадгаламждаа 13 тэрбумтай, хэдэн тэрбумаар үнэлэгдэх байртай гишүүд


АТГ-аас Төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг /ХОМ/ олон нийтэд ил болгосон нь олны анхаарлыг ихэд татаж байна. Учир нь УИХ-ын 76 гишүүдээс машингүй, зээлтэй гишүүд байхад авлагатай, хэдэн саяар үнэлэгдэх байр, машин, үнэт эдлэлтэй, тэрбумын орлоготой гишүүд ч байлаа.

 

Энэ жилийн хувьд 76 гишүүнээс 44 нь шинээр сонгогдсон билээ. Тэднээс Ж.Ганбаатар 10 тэрбум төгрөгийн орлоготойгоороо гишүүдээ тэргүүлж байна.

-ЖИЛИЙН 4 ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч МАШИНГҮЙ ГИШҮҮД БАЙНА-

УИХ-ын гишүүдээс Б.Батзориг, Б.Баттөмөр, Д.Гантулга, Ц.Гарамжав, Х.Нямбаатар, Б.Ундармаа, Д.Цогтбаатар, Ж.Батзандан, Лу.Болд, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр ХОМ-тээ автомашингүй гэж мэдүүлжээ.

Гэхдээ тэдний жилийн орлого 16 саяас 4 тэрбум хүртэлх байна. Тодруулбал,  Б.Батзориг 18 сая, Б.Баттөмөр 38 сая, Д.Гантулга 16 сая, Ц.Гарамжав 3 тэрбум 994 сая 658 мянга, Х.Нямбаатар 29 сая, Б.Ундармаа 1 тэрбум, Д. Цогтбаатар 28 сая, Ж.Энхбаяр 4 тэрбум, Д.Тэрбишдагва 24 сая, Я.Содбаатар 26 сая,  Л.Болд 138 сая 594 мянга, Ж.Батзандан 30 сая төгрөгийн орлоготой аж.  

ХАДГАЛАМЖДАА ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ГИШҮҮД

Жилийн орлогоороо Ж.Ганбаатар гишүүн ангийнхнаа тэргүүлж байна. Түүний жилийн орлого 10 тэрбум 304 сая 620 мянга. 111 сая 600 мянган төгрөгөөр үнэлэгдэх 3 байртай. "Lexus 570”, "Mercedes benz”, "S350L” маркийн машинуудтай. 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол дансандаа 13 тэрбум 231 сая 635 мянган төгрөгтэй.

Түүний араас УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 4 тэрбум 253 сая 773 мянган төгрөгийн орлоготойгоороо удаалж байна. Тэрбээр 399 сая 102 мянган төгрөгөөр үнэлэгдэх 1 байртай. Хувьдаа машингүй. Дансандаа 2 тэрбум төгрөгтэй.

Түүнтэй эн тэнцэхүйц орлоготой гишүүн бол давхар дээлтэй С.Бямбацогт. Түүний орлого 4 тэрбум. Нэг тэрбум 827 саяар үнэлэгдэх 4 байр, 3 хаустай. 241 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 2 тэрбум 350 сая төгрөгтэй.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ч мөн 4 тэрбум 736 сая 885 мянган төгрөгийн орлоготой. 4 тэрбум 333 сая 665 мянган төгрөгөөр үнэлэгдэх 3 байртай. Дансандаа 3 сая 768 мянган төгрөгтэй.

Ц.Гарамжав гишүүн 3 тэрбум 994 сая 658 мянга төгрөгийн орлоготой. 355 саяар үнэлэгдэх 4 байртай. Дансандаа 12 тэрбум төгрөгтэй.

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат 26 компанитай. Харилцан адилгүй хувь эзэмшинэ. Түүний орлого 2.5 тэрбум төгрөг. 934 сая төгрөгийн 3 байртай. 1 тэрбумын үнэт эдлэлтэй. Дансандаа 124 сая төгрөгтэй.

Б.Ундармаа гишүүний хувьд эмэгтэй гишүүдээсээ хамгийн өндөр орлоготой нь. Түүний жилийн орлого 1 тэрбум. Нэг тэрбумаар үнэлэгдэх байр, хаустай. Дансандаа 800 мянган төгрөгтэй.

УИХ-ын гишүүн Сангийн сайд Б.Чойжилсүрэн 1 тэрбум 382 сая 308 мянган төгрөгийн орлоготой. Хувьдаа машингүй. Гэхдээ дансандаа 1 тэрбум гаруй төгрөгтэй.

 

-А.СҮХБАТ 920 САЯЫН ГУРВАН ХАУСТАЙ-

УИХ-ын дөрвөн гишүүн ХОМ-тээ байргүй гэж мэдүүлжээ. Гэхдээ тэд орон сууцгүй ч хувийн хаустай.

УИХ-ын гишүүн М.Билэгт гэхэд 750 сая төгрөгийн үнэтэй 1 хаустай.

УИХ-ын гишүүн А.Сүхбат 920 сая төгрөгийн үнэтэй 3 хаустай.

УИХ-ын гишүүн 30 сая төгрөгийн үнэтэй нэг хаустай юм байна.

Харин УИХ-ын гишүүн Д.Гантулгад байр хаус аль нь ч байхгүй юм байна.

-ХАМГИЙН ИХ КОМПАНИТАЙ ГИШҮҮД-

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат 3 байртай, Lexus,RX 400- 1 машинтай, 24 адуутай. Бас Герман Стандарт ХХК, Жи Эс Проперти ХХК, Герман Стандарт констракшн ХХК, Герман Стандарт цонх хаалга ХХК, Хан Импреал ХХК, Тулгуур импекс ХХК, БМТБ ХХК, Жи Эс Катеринг ХХК, Эм Эйч Девелопмент ХХК, Голден бизнес девелопмент ХХК, Хеликс Монголиа ХХК, Юнайтед фүүдс корпораци ХХК, Трансинконсулт ХХК, Юу Эф Си Трейд ХХК, Хөх Тэнгэр Интернэшнл ХХК, Булган буудайн түрүү ХХК, Бик инк ХХК, Хархираан хөгжил инвест ХХК, Уран оньс ХХК, Бест структур ХХК, ВЖВМ ХХК, Мэйн структур ХХК, Азийн Дата Сентр ХХК, Радуга фейшн ХХК, Газар Ундарга ХХК, Эрдэнэс Таван Толгой ХК-уудад хувь эзэмшдэг


УИХ-ын гишүүн Н.Оюундарь 3 байр,Toyota,Tundra- 1 машинтай. Бльюмон ХХК, Шөлөндө ХХК, Ньюбулл ХХК, Сура хаус ХХК, Цэ энд Цэ ХХК, Нью Мохито ХХК, Бльюмон Пропертийс ХХК, Риаж ХХК, Нарны эрхэс ХХК, Бльюмон Катеринг ХХК, Монгол шар Айраг Брювери ХХК, Түрэлт ХХК, Петротранс Топ ХХК, Петротранс Дорнод ХХК, Петротранс ХХК, Эрдэнэс Таван толгой ХК, Боб фрэндс ХХК, Софтфлюорити ХХК-уудад хувь эзэмшдэг.


УИХ-ын гишүүн Б.Наранхүү 2 байртай, Land Rover,Range Rover- 1, Landcruiser, Standart-1, Rollsroyce, Phantom-1 машинтай, хурдан удмын 204 адуутай. Мөн Дүнжингарав ХХК, Инвэкс ХХК, Монголын Уул уурхайн корпораци ХХК, Мон-Уран ХХК, Дүнжингарав Констракшн ХХК, Инвэкс жювелри ХХК, Инвэкс мэншоп ХХК, Инвэкс Хоум ХХК, Инвэкс Коммодитис ХХК, Инвэкс спортс ХХК, Инвэкс Кантийн ХХК, Инвэкс Шүүз ХХК, Инвэкс Сервис ХХК, Инвэкс Лэдишоп ХХК, Инвэкс Бэйбишоп ХХК, Хүлэрхэрд ХХК, Дүнжингарав тээвэр ХХК, Дүнжингарав роуд ХХК, Дүнжингарав секьюрити ХХК, Монголмедиа консорциум ХХК, Оргил энд Капитал партнерс ХХК, Дүнжингарав трейд ХХК, Шинэ зуун айл зах ХХК, Шинэ зуун айл трейд ХХК-ууд Наранхүүгийнх


УИХ-ын гишүүн Ундармаа 1 байртай, машингүй. Гэхдээ Бишрэлт холдинг ХХК, Бишрэлт пропертиз ХХК, Бишрэлт трейд ХХК, Бишрэлт ХХК, Капитал банк ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Веллмарт ХХК, Бишрэлт интернэшнл ХХК, Бишрэлт инженеринг энд консракшн ХХК, Бишрэлт индастриэл ХХК, Монгол мах экспо ХХК, Сүлд секьютири ХХК, Бишрэлт секьюритис ХХК, Монгол цемент ХХК, Ривер бийч ХХК, Хонд өргөө ХХК, Капиталмаркет корпораци ҮЦК ХХК, Капитал премиум ББСБ ХХК, Чингис хаан даатгал ХХК, Монгол милл ХХК, Соёмбо даатгал ХХК, Өмнөговь эм хангамж ХХК, Бишрэлт косметикс энд фейшн ХХК, Зоос гоёл ХХК, Эрдэнэс таван толгой ХК-ууд Ундармаагийнх

Сангийн сайд Чойжилсүрэн 1 байртай, машингүй, 6 адуутай гэж мэдүүлжээ. Харин Хурд Хүнс ХХК, Хурд Авто ХХК, Хурд групп ХХК, Рапид харш ХХК, Хаус инвест ХХК, Сауд гоби блейк гоулд ХХК, Апартмент Кей Эйч ХХК, Говь гоё сайхан ХХК, Өмнийн гоё говь ХХК, Хурд Транс ХХК, ДЦ-Улаанбаатар ООО ХХК, Хурдпропертийз ХХК, Эйжнложистик бридж ХХК, Юнайтедтранс групп ХХК, Хурдресурс ХХК, Хурдцентр ХХК, Юнайтедложистик групп ХХК, Хурдстандарт ХХК, Хурдмайнинг ХХК, Хурдкапитал ХХК, Хурд-Энержи ХХК, Нэшнлмайнинг групп ХХК,Монконс ХХК, Беллвью пропертис ХХК, Түмэн найрамдал ХХК-ууд 100 хувь Чойжилсүрэнгийнх.

-ЗЭЭЛТЭЙ 25 ГИШҮҮН БАЙНА-

УИХ-ын гишүүд ч бас арилжааны банкинд зээлтэй байна. Тодруулбал,

УИХ-ын гишүүн Амарзаяа-Хаан, Хас банкинд зээлтэй,

УИХ-ын гишүүн Баатарбилэг-Төрийн банкинд,

Ж.Бат-Эрдэнэ-Худалдаа хөгжлийн банкинд,

Батзориг-Худалдаа хөгжлийн банкинд, Мурат-Хаан банкинд,

Нямбаатар-Төрийн банк,

Оюундарь-Голомт банк,

Оюунчимэг-Хас,

Пүрэвдорж-Голомт,

Саранчимэг-Капитал болон иргэн Үнэнбатад, Солтан-Хаан,

Учрал хаан, Ундраа,

Цогтбаатар-Голомт,

Л.Энхболд-Улаанбаатар, Хаан,

Батзандан-Голомт, Капитал, ХХБ,

Болорчулуун-ХХБ, Даваасүрэн-ХХБ, Голомт,

Лүндээжанцан-иргэн Тогоод,

Содбилэг-иргэн Солонго, Ажигана ХХК-д,

Сумьяабазар-Үндэсний хөрөнгө оруулалтын банк,

Улаан-Төрийн банк,

Хаянхярваа-Төрийн банк,

Н.Энхболд- Голомт банк, Ньюком проперти,

Энхтүвшин-Голомт банкинд өртэй байна.

Ийнхүү гишүүдийн ХОМ ил боллоо. Шинэхэн гишүүд анх удаа ХОМ өгч байгаа юм. ХОМ-ын дэлгэрэнгүй АТГ-ын iaac.mn сайтаас үзэж болно.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.