Орос болон Европод сүүлийн 120 жилд байгаагүй хүйтэн өвөл болох гэнэ


Орос болон Европод сүүлийн 120 жилд байгаагүй хүйтэн өвөл болох гэнэ

 

Ирж байгаа өвөл өнгөрсөн 120 жилд тохиолдож байгаагүй хамгийн хүйтэн өвөл болох болно. Энэ бол зөвхөн Оросод төдийгүй бүх дэлхийд, түүний дотор Европод тийм өвөл болох юм гэж Оросын utro.ruсайтад news.eizvestia.com оос ишлэн мэдээлжээ.

Европ тивийн тухайд бүр энэ сараас эхлэн хүйтэрч, арваннэгдүгээр сар ердийнхөөсөө илүү хүйтэн байх болно. Ялангуяа ирэх арванхоёр, нэгдүгээр сарын турш онцгой хүйтэн байх аж.

"Ирэх 5, 6 -ны өдрүүд бол хамгийн сүүлчийн дулаан вийкэнд (Бямба, Ням гараг) байх болно. Эдгээр амралтын өдрүүдийн дараа хойт зүгийн хүйтэн салхи бараг бүх европыг нөмөрч, "арктикийн агаар бүхэл сарын уур амьсгалыг тодорхойлох болно” гэж европын хамгийн нэр хүндтэй цаг уурын мэргэжилтний нэг болох Джеймс Медден мэдээлжээ.

Их Британийн цаг уурын мэргэжилтнүүд "хүйтэн”, "цастай”, "санаанаас гарахгүй” өвөл болно гэж иргэддээ анхааруулав. Иймээс Нэгдсэн Вант улсад өвөлд бэлтгэх ажлыг аль хэдийн эхлүүлсэн байна гэжээ.

news.eizvestia.com

Эх сурвалж: http://news.eizvestia.com/news_society/full/681-na-vsej-nashej-planete-gryadushhaya-zima-budet-samoj-xolodnoj-za-120-let

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.