Мөн элэг цөсний архаг өвчтэй хүмүүсийн нойр булчирхай хоёрдогчоор өвчлөх магадлал өндөр байдаг.
Үүнээс гадна цөсний чулуу, цөсний хүүдийн хурц үрэвсэл, зэрэг цөсний замын эмгэгээс болж нойр булчирхайн үрэвсэл хоёрдогчоор илэрдэг. Үрэвслийн үед пегментүүд ихээр ялгарч өөрөө өөрийгөө хайлуулдаг. Үүнээс болж нойр булчирхайн эдүүд төдийгүй ойр орчмын өөхөн эд, эрхтэн өвчилдөг.
Дараах хүчин зүйлүүд мөн нойр булчирхай үрэвслийн шалтгаан болдог байна. Үүнд:
-12 хуруу гэдэсний үрэвсэл (гастродуодинит, ходоодны шарх өвчин)
-Зарим эмийн бодис / парацетамол, антибиотик, сульфаниламид г.м/ о
-Халдварт өвчнүүд / гахайтах, В, С шар өвчин гэх зэрэг/
-Бодисын солилцоо алдагдах
-Дааврын өөрчлөлт
-Судасны өвчнүүд
-Элэг цөсний өвчин
-Удаан хугацаагаар байнга өлөн байх
-Хэт хурц, өөх тостой хоол хэрэглэх
-Нэг дор хэт их идэх зэрэг болно.
Нойр булчирхайн шинж тэмдэг:
Аюулхай орчим, хүйснээс дээш хүчтэй хатгаж, эсвэл халуун оргиж өвдөнө. Өвдөлт баруун ба зүүн тийш дамждаг. Зарим тохиолдолд бүсэлхийлж ч өвдөнө. Ер нь ихэвчлэн хоолтой холбоотой. Хоол идсэний дараа 2-3 цагийн дараа өвддөг. Түүнчлэн хоол боловсруулалт буурах шинж илэрнэ. Хоолонд дургүй болох, огиулах, дотор муухай оргих, бөөлжсөний дараа дотор онгойхгүй байх шинж илэрнэ. Мөн үс унах, арьс хуурайших шинж тэмдэг ч илэрдэг Харин сүүлийн жилүүдэд нойр булчирхайн үрэвсэл эрс өссөн. Энэ нь нэгдүгээрт, архи болон архины төрлийн ундаа их хэрэглэж байгаатай холбоотой. Нойр булчирхайн архаг үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг гол шалтгаан архидалт . Хоёрдугаарт, хоолны дэглэм барьдаггүйтэй, хоолны чанар, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой.
Нойр булчирхайн үрэвслийн үед хоолыг зөв сонгон хэрэглэх нь маш чухал юм. Үүнд:
– Мах, загас, ээдэм зэргийг бага зэрэг илүү хэрэглэж, уургийн хэрэглээг нэмэгдүүлж болно.
– Амархан шингэдэг нүүрс ус болох элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг зүйлийг бага хэрэглэнэ.
– Ходоодны шүүсний ялгаралтыг ихэсгэдэг төрөл бүрийн мах, загас, ногооны шөл, хандыг хэрэглэхгүй.
– Ходоодны салст бүрхэвчийг цочроохгүй бантан, зутан, нухаш байдлаар хоолыг бэлтгэнэ.
– Нэг дор хэт их идэхээс зайлсхий.
– Өвчин олон дахисан, өвчний хурцдалын үед хооллох тоог багасгах ба зарим үед 1-2 хоног хоолыг бүрэн хорино.
1,2-р гурилын талх, бага зэрэг хатаасан байдлаар өдөрт 200-300гр
– Байцаанаас бусад бүх төрлийн ногооны шөл, будаа, гоймонгийн шөлийг бага зэрэг цөцгийн тос, зөөхий нэмж хэрэглэж болно.
– Өөх тос багатай төрөл бүрийн махыг машиндаж, котлет, нухаш, бөөрөнхий махыг ууранд болгох буюу чанах зэргээр бэлтгэж хэрэглэнэ.
– Тослог багатай төрөл бүрийн загасны махыг чанах, жигнэх жижиглэх эсвэл хэрчим байдлаар хэрэглэнэ.
– Сүүг шингэлж хярам байдлаар ээдэм, бяслаг, тараг зэргийг хэрэглэнэ.
– Давсгүй цөцгийн тос 15-20гр, ургамлын тос 10гр-ыг бэлэн хоолонд нэмж өгч болох ба амьтны гаралтай өөх тосыг аль болох бага хэрэглэ.
– Төмс, шар лууван, хүрэн манжин зэргийг чанах ба ууранд болгон нухаш бэлтгэж хэрэглэ.
– Чихэрлэг багатай жимс, жимсгэнийг хэрэглэнэ.
– Ааг багатай, шингэн цайг ууж хэрэглэ.
– Өдөр бүр тогтмол 1 аяга нохойн хошууны ханд ууж занш.
– Байцаа манжин, улаан лууванг хэрэглэхээс түр зайлсхий.
Хориглох хүнсний бүтээгдэхүүн:
– Мах, загас, мөөг, ногооны өтгөн аагтай шөл.
– Тарган өөхтэй шарсан хайрсан мах, утсан хиам.
– Даршилсан давсалсан ногоо, лаазалсан нөөш.
– Бялуу, хар бор талх, мөхөөлдөс.
– Согтууруулах ундаа.
Нойр булчирхайн үрэвслийн үед:
Хоолны дэглэмийг нарийн баримталж, бага хэмжээгээр өдөрт 5-6 удаа хооллоно.
Сэтгэгдэл