Нийтийн үйлчилгээний газрын ажилтан ажлаа хийж яваад харамсалтайгаар амиа алджээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажлаагүйгээс үүдэлтэй юу эсхүл өөрийнх нь хайхрамж болгоомжгүй байдалтай юу гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоохоор ажиллаж байна.
Хэргийн тухайд, БЗД-ийн 4-р хороо "Хил хамгаалах ерөнхий газар”-ын хашаанд хүн нас барсан” гэсэн мэдээллийг 11-р сарын 26-нд авч шалгахад: Тус газрын хогийн цэг дээр БЗД-ийн "Нийтийн үйлчилгээний газар”-ын ажилтан БЗД-21 хороонд суух У /эр.27н/ нь "Мitsubishi Fuso” автомашинд хог ачиж байгаад тус автомашины өргөгч татлаганд толгойгоо хавчуулж нас барсан хэргийг БЗДЦХ-2 шалгаж байна.
Сэтгэгдэл