Өнөөдөр дөрвөн байнгын хороо болон ажлын хэсэг хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
-
"Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, цаашдын зорилт” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
-
Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Байнгын хорооны 2015 оны 05, 07 тоот тогтоолын биелэлтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай;
-
Олон нийтийн радио, телевизийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга;
-
Ажлын хэсэг байгуулах тухай.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
-
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
"Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-
Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
-
Сэтгэгдэл