Ижил хүйстнүүдийг өндөр барилгаас шиджээ


Ижил хүйстнүүдийг өндөр барилгаас шиджээИракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэл өчигдөр өөрсдийн твиттер хуудастаа цаазын ял гүйцэтгэж буй видео бичлэгээ байршуулсан талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уг бичлэг 11 минут үргэлжлэх бөгөөд террористууд ижил хүйстэн гэгдэх таван залууг цаазалжээ. Террористууд ижил хүйстнүүдийг өндөр барилгаас шидэж, дараа нь толгой тус газар руу нь буудаж, амийг нь хөнөөжээ.

 

Энэхүү цаазын ялыг Сирийн Алеппо хотоос холгүй байрлах Маслама хотноо үйлдсэн байна. Маслама хотыг террористууд өнгөрсөн оны эхээр эзэлж, эрхээ тогтоосон билээ.  Цаазын ял гүйцэтгэсэн террорист "Ижил хүйстэн байх гэмт хэрэг” гэж хэлжээ. Амиа алдагсад тус бүлэглэлд элсэхээр төлөвлөж, тусгай сургалтад хамрагдаж байсан гэнэ.

 

Энэ онд террористууд ижил хүйстэн гэгдэх 45 залууг өндөр барилгаас шидэж, хөнөөсөн байна.

 

Б.Дэлгэрцэцэг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.