Билли Боб Торнтон бол "Оскар”, "Алтан бөмбөрцөг”-ийн шагналтан юм. Гэхдээ түүнийг Анжелина Жолигийн хуучин нөхөр гэдгийг хүмүүс илүүтэй мэддэг. Үүнтэй холбогдуулан сэтгүүлчид түүнтэй уулзжээ.
Жолитой дахин нийлж болох эсэх тухай асуултад тэр хариулсан байна. "Бид гурав бие биедээ сайн.Би Жоли, Брэди хоёрт сайн. Жоли, Брэди хоёр надад сайн. Би тэдний зургаан хүүхдэд хайртай.Тэд миний дөрвөн хүүхдэд хайртай. Бид байнга харьцаатай байдаг, заримдаа хэд хэдээрээ уулздаг. Юу ч боллоо гэсэн Энжи Брэдтэй халуун дотно харилцаатай хэвээр үлдэнэ игэдэгт би итгэлтэй байдаг” гэж Торнтон хэлсэн байна. Тэр Жолитой сайн харилцаагаа хадгалж чадсан бөгөөд юу гэвэл салсныхаа дараа Торнтон Жолиг санагдуулсан эд зүйлийг хаяагүй аж.Жишээ нь Билли хуучин гэргийнхээ цус бүхий хуруу шилийг хадгалдаг байна. "Шилэнд ердөө хэдхэн дусал цус бий” (тэд гэрлэх ёслолын үеэр цус солилцжээ) гэж тэр хэлсэн байна.
Сэтгэгдэл