Дэлхийн хамгийн баян 8 хүний хөрөнгө, дэлхийн хүн амын ядуу 50 хувийн хөрөнгөтэй тэнцэж байна


Дэлхийн хамгийн баян 8 хүний хөрөнгө, дэлхийн хүн амын ядуу 50 хувийн хөрөнгөтэй тэнцэж байна

 

Энэ долоо хоногт Швейцарийн Давос хотноо эхлэх дэлхийн эдийн засгийн чуулган дээр танилцуулах баян хоосны ялгааны талаар тайлангаа Oxfam байгууллага өнөөдөр дэлгэжээ.

 

Тэдний хийсэн судалгаагаар манай дэлхийн хүн амын баян хоосны ялгаа өмнөх жилээс эрс нэмэгдэж, топ 8 баяны хөрөнгө нь хүн амын ядуу 50 хувийн баялагтай тэнцэж байгаа нь харагдсан байна. Өөрөөр хэлбэл Билл Гэйтсээс эхлээд Майкл Блүүмберг хүртэл топ найман баяны хөрөнгө нь манай дэлхийн хүн амыг хоёр хуваасны ядуу тал болох 3.6 тэрбум хүний эд хөрөнгөтэй тэнцэж байгаа гэнэ. Тиймээс Oxfam баялгийн тэгш бус хуваарилалтын асуудалд дэлхийн удирдагч нарын анхаарлыг хандуулах зорилготой байгаа юм.

Хэрвээ цаашид үүнд анхаарахгүй бол өнгөрсөн жил Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан, Их Британид Европын Холбооноос гарах сонголт хийсэн шиг эрс сонголтуудыг бухимдсан ард иргэд хийсээр байх болно гэжээ.

Oxfam International байгууллагын гүйцэтгэх захирал Винни Бянима "Ийм их баялаг цөөн хүний гарт байхад дэлхийн хүн амын 10 хувь нь өдөрт $2 хүрэхгүй мөнгөөр амьдарч байна гэдэг ичгүүртэй хэрэг” гээд "Баялгийн тэгш бус хуваарилалт хэдэн зуун сая хүнийг ядууралд сөхрүүлж байгаа нь нийгмийг хувааж, ардчилалд хохирол учруулж байна” хэмээн Давост мэдээлсэн байна.

Өмнөх жил мэдээлэхдээ манай дэлхийн хамгийн баян 62 хүний гарт дэлхийн хүн амын ядуу хагасын хөрөнгөтэй тэнцүү баялаг байгааг мэдээлж байсан юм.

Тэгвэл Oxfam уг үзүүлэлтийг ердөө найман хөрөнгөтний хэмжээнд байгааг энэ жил илрүүлсэн байна.

 

Эх сурвалж: Independent

Р.ТӨМӨР, IKON.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.