Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хятадын хувьд үнэхээр том өөрчлөлт болж байна. Эдийн засгийн хувьд Хятад дэлхийн хоёр дахь эдийн засаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо тэгвэл улс төрийн манлайлагч болон гарч ирж байна. АНУ-ын Ерөнхийлөгч бол дэлхийн хамгийн хүчтэй албан тушаал гэдэг. Тэгвэл одоо Си Жиньпин дарга АНУ-ын Ерөнхийлөгчөөс илүү удирдагч болж үнэлэгдэж байна. Хятадын имижийг дэлхий нийтэд эергээр гаргахад Си Жиньпин даргын үг нөлөөллөө. Си Жиньпин хэд хэдэн тоо хэлсэн нь их сонин сонсогдлоо. Дэлхийн эдийн засгийн 80 хувийг хөгжиж буй орнууд бүтээж байна. Энэ 80 хувийнхаа 30 хувийг Хятад дангаараа бүтээж байна гэж. Маш их төлөвлөсөн, маш их бодсон, маш холыг харсан үг байлаа. Хөршийнхөө удирдагчаар бахархаж суулаа.
Сэтгэгдэл