УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрөө телевизийн камерын өмнө Хууль зүйн сайд байхдаа хийсэн шахааныхаа тухай ярьж олон нийтэд цацуулсандаа шаралхан, нийгмийн сэтгэл зүйг өөр зүгт хандуулахаар оролдож байна. Тэрээр Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан үйл явцыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтэд, төр буцааж авах шийдвэр гаргуулахаар зүтгэж байгаа аж. Харин энэ санаархлаа УИХ-ын даргын нэрээр олон нийтэд түгээж байна.
Сонгуулийн маргаашнаас л саалийн үнээгээ өөрийн болгох эрх мэдлийг атгахын тулд ялсан намын хүн Эрдэнэт үйлдвэрийн даргаар очдог байсан. Ингэснээр төрд шахаа хийж, тэрбум тэрбумаар нь халааслах хаалгаа нээж авдаг. Харин үүнийхээ хариуд төрийн жижиг байгууллагуудын шалгалтыг аргалж өнгөрөөдөг эргэх холбоотой. Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын төсвийн 40 шахам хувийг бүрдүүлдэг. Тэгвэл үүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг халаасалж чадсан, түүнийхээ амтанд орсон улстөрчдийн шунал Эрдэнэт үйлдвэрт хувийн хэвшлийнхнийг оруулж, хаалт хийхийг хэрхэвч хүсэхгүй. Тиймээс төрийн мэдэлд зуун хувь байх ёстой гэсэн шийдвэр гаргуулж, дэмжсэн гишүүддээ хувь хүртээж явах нь хамаагүй хялбар гарц хэмээн дэд дарга лобби хийгээд завгүй явна.
Д.Рагчаа
Сэтгэгдэл