Т.Оюунгэрэл өөрийгөө УХААРСНАА ГАЙХУУЛАВ


Т.Оюунгэрэл өөрийгөө УХААРСНАА ГАЙХУУЛАВХөгжил дэвшилийг дагасан хүн төрлөхтний эрин зуунтай хөл нийлүүлэх гэсэн дэлхий дахины бодлого шинжлэх

ухааны салбарын хурдасыг өөрийн эх орондоо бий болгох гэсэн санааг агуулсаар явдаг биз ээ. Харин манай УИХ гишүүн Т.Оюунгэрэл Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамыг тэргүүлж байсан тэрээр өнөөдөр өөрийн твиттертээ "Өнөөдөр ухаалаг утаснаас салж хамгийн энгийн NOKIO утастай болж авлаа. Эрүүл мэндийг минь аврах энгийн утас мандтугай" хэмээсэн нь хөгжил дэвшлээс хойш сууж дэлхийн соёлоос хоцрох санааг таниулсан гэх үү. Гэтэл өнөөдөр УИХ-ын эрхэм гишүүн байтугай хөдөөний малчин, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид УХААЛАГ УТАС-ыг сонгож дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг илүүд үзэж байхад УИХ-ын гишүүн Т.Оюунгэрэлийн энэ сонголт тийм ч УХААЛАГ БИШ.

 

Бүхэл бүтэн салбар хариуцаж байсан САЙД хүн, СААД байсан гэдгээ баталж шинжлэх ухааны хөгжил дэвшилээс хойш сууж, улсынхаа эдийн засгийг хэмнэх иймхэн ухаан сийлсэн гэхэд ичмээр... Тэгээд дэлхийн алдартай бренд NOKIA үгийг хүртэл алдаатай бичиж байгаа нь манай улс ямар улсуудаар эх орноо удирдуулж байгаа гэхээр харамсмаар... Эсвэл Nokia компани тодорхой хэмжээний мөнгө халааслуулчихаад УИХ-ын гишүүний нүүрээр рекламдах санааг олов уу. Бас л эргэлзээтэй. Сүүлийн үед манай улстөрчид мөнгө л олж байвал юу ч хийж мэдэхээр болсоныг Nokia компанийхан илчлэв үү.

 

 Т.Оюунгэрэл өөрийгөө УХААРСНЫГ ГАЙХУУЛАВ

 

Ер нь түүний энэхүү үйлдэл нь ирэх сонгуулиар ард түмэндээ сайхан харагдах гэсэн сонгуулийн PR гэдгийг иргэд одоо ойлгохтой болсон гэдгийг сануулахад нэг их буруудахгүй биз ээ. 

 

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.