Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар "Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоожээ. Тодруулбал түрээсийн орон сууцны төлбөр ам.метр тутамдаа хот, хөдөөд тус бүр 500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ингэснээр төрийн болон орон нутгийн өмчийн энэ онд мөрдөх ам.метр талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6000, орон нутагт 4500 төгрөг байхаар тус, тус шинэчлэн тогтоосон байна. Өмнө нь ам.метр талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 5500, орон нутагт 4000 төгрөг байсан юм. Түүнчлэн зорилтот бүлгийг түрээсийн байранд хамруулах квотыг тогтоож, нийслэлд залуу гэр бүл 20, төрийн албан хаагч 25, хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 20, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл тав, өндөр насны тэтгэврээ тогтоолгосон ахмад настан 15, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл тав, гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон таван иргэнийг тус бүр хамруулахаар болжээ.
Түрээсийн орон сууцны ам.метрийн үнэ нэмэгджээ
2017/02/14 16:02
Сэтгэгдэл