-Засгийн газрын өнөөдрийн /2017.02.15/ хуралдаанаас гаргасан шийдвэр -
Өвөлжилт хүндэрсэн зарим аймагт 5,000 тонн өвсийг үнэгүй, мөн 5,218 тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор боллоо.
Мөн отроор өвөлжиж байгаа малчдад дулаан хувцас, цахилгаан үүсгүүр зэрэг нэн шаардлагатай бараа, материалыг хүргэхээр болов. Эдгээр ажилд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрөв.
Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүлтэй, 15 аймгийн 137 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндрээд байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл