Хийлч Дээгий романтик мөрөөдлөө биелүүлэв үү


Монголд хийлийн урлагийг илүүтэй таниулсан хүн бол хийлч  Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг. ХБК-аас авахуулаад АНУ-ын Мичиган мужийн Grand Valley их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн. Тэрбээр хийлийг үнэхээр төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэгээхэн хэсэг болгож яваа.  Хааяадаа түүний талаар  шар хэвлэлийн хуудаснаа таатай, таагүй мэдээ гарчихдаг. Харин Дээгийн үүнд  хүчин мөхөсдөлгүй зүтгэсээр өөрийн мөрөөдөлдөө хүрч чадсан гэдэг.

Тэгвэл өдгөө шүүгч хэмээх эрхэм алдрыг зүүгээд байгаа тэрбээр тун "романтик" нэгэн гэдгээ "Авъяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн үеэрээ олонд харуулж, басхүү бусдыг хөгжөөгөөд авлаа. Түүнд яг тэр романтик мэдрэмжийг өгсөн авъяаслаг залууг мөрөөдөхдөө нууцхан төрсөн тэр их хүслээ гүйцээсэн үү гэмээр нэгэн зургийг өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн нь олон хүнд "Хийлч Дээгий романтик мөрөөдлөө биелүүлжээ" хэмээх бодлыг төрүүлсэн гэнэ. 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.