О.Баасанхүү эвслээс гарч ч, сайд огцруулж ч чадахгүй


О.Баасанхүү эвслээс гарч ч, сайд огцруулж ч чадахгүй ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогтыг сайдын суудлаас нь огцруулахаар О.Баасанхүү гишүүн өргөн бариад байгаа. Гэвч уг асуудлыг хэлэлцэхээс өмнө УИХ, Үндсэн хуулийн Цэцээс гаргасан дүгнэлтийг хэлэлцэж хүлээж авахаар шийдсэн.

Үүнтэй холбоотойгоор С.Баярцогт ч, О.Баасанхүү ч мэдэгдэл хийгээд байна. С.Баярцогт түүний огцруулахаар өргөн барьсан гурван үндэслэлийг нь ямар ч үндэслэлгүй зүйлс гэсэн.

Харин О.Баасанхүүгийн хувьд өөрийн үндэслэлдээ бат зогсоно гэдгээ илэрхийлж байгаа. Мөн тэрбээр С.Баярцогтыг огцруулахын тулд "Шударга ёс" эвслийн бүлгээс гарч байгаад ч хамаагүй асуудлыг шийдүүлнэ гэж "томорсон". Гэвч түүнд эвслээс гарах боломж алга.

Учир нь мань гишүүн тус эвслийн нэр дээр жагсаалтанд бичигдэж байж УИХ-д орж ирсэн нэгэн. Тиймээс түүнийг эвслээс гарах бол УИХ-аас ч гаргаж эвслийн жагсаалтад багтсан дараагийн хүн нь орж ирэх гэнэ. Түүнээс гадна О.Баасанхүү өөрийг нь биш З.Баянсэлэнгийг сайд болгосонд нь намынхаа даргад "гомдсон" хэмээх хүмүүс цөөнгүй байна.

Тиймээс О.Баасанхүү сэтгэлийн хөдөлгөөнөөр хэлсэн үгээ залруулан "Би эвсэлдээ ташуур өгөх гэж ингэж хэлсэн. Түүнээс юу гэж гарах билээ" гэж явна.

Мөн түүнийг С.Баярцогтыг огцруулах асуудлыг өөрийн толгойгоор шийдэж өргөн бариагүй гэх асуудал ч яригдсаар. Өмнө нь Хуульзүйн сайд асан Х.Тэмүжинг огцруулах асуудлыг өргөн бариад яг хэлэлцээд шийдвэр гаргах болоход нь өргөдлөө буцаагаад авч байсан.

Тэгвэл энэ удаа ч иймэрхүү байдлаар асуудалд хандвал гайхах хэрэггүй гэнэ.

                                                                                                         М.Дэлгэр
gereg.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.