Нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг Зориг сан, Конрад Аденауэр Сантай хамтран хэрэгжүүлж буй ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-төө урьж байна.
Зориг сангийн ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ хөтөлбөр нь анх 2016 онд хэрэгжиж 21 аймгийн 22 залуус хамрагдан амжилттай төгссөн юм. Уг хөтөлбөрт хамрагдсанаар оролцогч залуус манлайлах ур чадварт суралцан, байгаль орчны салбарын манлайлагчидтай холбоо тогтоох ховор боломжийг олгодгоороо онцлогтой. Бид хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор 2 дах жилдээ ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-өө зарлаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуучууд Монголын өнөөгийн байгаль орчны хөгжлийн асуудлуудтай цогцоор нь танилцан олон талын чадваруудыг эзэмшиж цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм.
Оролцохыг хүсэгчид нь орон нутагт ажиллаж амьдарч байгаа, 22-29 настай, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай. Хөтөлбөр 2017 оны 04-р сарын 17-ноос 28-ны хооронд Улаанбаатар хотод 2 долоо хоногийн туршид явагдана. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон хоёр талын замын зардлыг зохион байгуулагч тал хариуцна. Үүнд томилолтын зардал орохгүй болно. Хөтөлбөрт 21 аймгийн 21 оролцогч шалгаран оролцоно.
Шалгаруулалт нь хоёр үе шаттай явагдана:
1. Эссе болон онлайн өргөдлийн маягтыг үндэслэн урьдчилсан шалгаруулалтыг явуулна. Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчидтай 03 сарын 28-ны өдөр утсаар холбогдоно.
2. Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн залуучуудтай 03 сарын 28, 29-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос утсаар холбогдож ярилцлаганд оролцуулна.
Хөтөлбөрийн лавлах утас: 315444, 99058192, 88104147
Өргөдлийн маягтыг www.zorigfoundation.org болон Zorig Foundation фэсбүүк хаягаар дамжуулан онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/-REFP2017 хаягаар бөглөх бөгөөд 2017 оны 03 сарын 22-ны өдрийн Улаанбаатарын цагаар 18 цаг хүртэл хүлээн авна.
Сэтгэгдэл