Соёлын дээд сургуулийг устгасан нь
МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 158 дугаар тогтоолоор Улаанбаатарын Багшийн сургуульд "Соёл гэгээрлийн ажилтан”-ы анги байгуулснаар Монгол улсад соёл, гэгээрлийн ажилтныг бэлтгэх тогтолцоо бүрэлдэх үндэс тавигдсан бөгөөд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1983 оны 34 дүгээр тогтоолоор Багшийн сургуулиас "Соёлын ажилтны анги”, "Номын санчийн анги”-ийг "Соёл гэгээрлийн дунд сургууль” болгон зохион байгуулж, соёлын салбарт тусгай дунд боловсролтой номын санч, клубын эрхлэгчдийг бэлтгэж байснаа 1991 оноос Соёлын коллеж, 2004 оноос Соёлын дээд сургууль болон өргөжиж бакалавр, магистрын зэргийн сургалт явуулж, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж байв.
Хагас зуун жилд буюу 1965-2015 оны хооронд тус сургууль нь монгол улсад дээд болон мэргэжлийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх шаталсан сургалтын тогтолцоог буй болгож, Соёлын дээд сургууль өөрийн гэсэн оюутны дотуур байр, багш ажилтны 20 айлын орон сууцтай, 60 гаруй багш ажилтантай, багш нарын 20 хувь нь докторын зэрэгтэй, 1200 гаруй суралцагсадтай, туслах аж ахуйтай, эдийн засгийн хувь хөл дээрээ бүрэн зогссон, ямар ч сургуулиас дутахааргүй сургууль шиг сургууль болж чадсан байсан юм.
2010-2011 оны хичээлийн жилд СУИС-тай нэгдэхээс өмнө Соёлын дээд сургууль нь "соёлын менежмент”, "дуу хөгжмийн багш”, "номын сан судлал, мэдээлэл”, "хэвлэлийн эх бэлтгэл, хяналт”, "компьютерын график дизайн”, "түүх музей”, "аялал жуулчлал гадаад хэл”, "архив бичиг хэрэг”, "бүжгийн багш” зэрэг 9 мэргэжлээр мэргэжилтэн амжилттай бэлтгэж байв. Мөн багш, ажилтанд 13 дахь сарын урамшилт цалин олгодог, зуны амралтаар багш ажилтнуудаа туслах аж ахуй дээрээ саам уулгаж амраадаг, жил бүр гадаадад, эсвэл эх орныхоо аль нэг түүх соёлын болон байгалийн үзэсгэлэнт газраар аялуулдаг, эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулдаг уламжлал тогтсон байлаа.
Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Соёлын дээд сургуулийг СУИС-ийн бүтцэд нэгтгэснээр удирдлага, зохион байгуулалт, цаашлаад сургалтын үйл ажиллагаанд олон өөрчлөлт орж, 8 дахь хичээлийн жилтэйгээ золгоод байна.
Энэ хугацаанд Монгол улсад соёлын ажилтан бэлтгэх тогтолцоо, түүний сургалтын онцлогийг СУИС-ийн захирал Э.Сонинтогос, дэд захирал Ч.Алтанцэцэг нар устгав.
Үргэлжлэлийг http://tac.mn/p/41108 энд дарж уншина уу
Сэтгэгдэл