Судлаач Г.Занданшатарын “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” номын нээлт өнөөдөр болно


Судлаач Г.Занданшатарын “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” номын нээлт өнөөдөр болно

Бидний хүссэн ардчилал энэ гэж үү? Бид ер нь зөв замаар явж байна уу? гэж хүмүүс ярилцах болжээ. Магадгүй Монгол Улс нийгэм-улс төр санхүү-эдийн засгийн хямралд нэрвэгдээд шийдлээ эрэлхийлж байгаа учраас тэгж ч байж болох юм. Яаж хямралыг даван туулах вэ? Хариулт шийдэл эрэлхийлж нэгэн шийдэл санал болгосон нэгэн ном хэвлэгдэн гарсан байна.

Тэгвэл Монгол Улсад сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр судалгааны ажил түлхүү туурвиж буй АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаач Г.Занданшатар 2015 онд "Үндсэн хууль ба Зөвлөлдөх ардчилал” онол практикийн бага хурлыг амжилттай зохион байгуулсан. Судлаач Г.Занданшатар "Үндсэн хууль ба Зөвлөлдөх ардчилал” онол практикийн бага хурлын үр дүн, ач холбогдлыг улам тодотгож, зөвлөлдөх ардчиллын загалмайлсан эцэг Жэймс С.Фишкиний бүтээл "Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” номыг орчуулсан байна.


Зохиолч Гүн овгийн Г.Аюурзана түүний орчуулан гаргасан "Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” номын талаар "Улс төрийн онолын ном зохиолч хүнд хүртээлгүй гэж би боддог байлаа. Тиймээс уншиж байсангүй. Уншлаа гэхэд ямар нэгэн дээдийн санаа олно гэж итгэж байсангүй. Харин "Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” хэмээх энэ номыг санааандгүй сөхчихөөд, цааш тавьж чадалгүй автав. Ямар эрүүл саруул сэтгэлгээ, ямар уйгагүй нягт судалваа, ямар шинэлэг суурь байв. Хамгийн гол нь "Ардчилал бол иргэн бүрийн үзэл бодлыг тусгахын төлөөх зөвлөлдөөн” гэдгийг өмнө нь надад хэн ч ингэж тайлбарлаж өгөөгүй юм” хэмээн тодотгосон байна. Тэгвэл судлаач Г.Занданшатарын "Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” номын нээлт өнөөдөр 11:30 цагт Төв номын санд болохоор товлогджээ. Номын нээлтэд сэтгүүлчид болон номын садан уншигчдыг хүндэтгэн урьсан бөгөөд 99022376 99109693 утсаар холбоо барьж болох нь ээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.