“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД БОЛОН ИРГЭДИЙН ЗОРЧИХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ


Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь 2016 оноос БНСУ-ын /DPI/-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжиж протез, ортопедоор хангах, техникч, технологич нарын ур чадварыг сайжруулах, хүүхдийн сэргээн засалтын эмч нарыг бэлтгэх сургалтуудыг үе шаттайгаар  зохион байгуулсан.

Энэ удаад БНСУ-ын /DPI/, "Түгээмэл хөгжил” ТББ-тай хамтран 2017-2018 онд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэдийн зорчих боломжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр, төслийн нээлтийн нээлтийн арга хэмжээг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулж, төслийн сургалтад ашиглагдах тоног төхөөрөмж, туслах хэрэгслийг БНСУ-аас буцалтгүй тусламжаар, СЗСҮТ-ийн Протез ортопедийн үйлдвэрт хандивлалаа.

Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын DPI Korea, КОЙКА олон улсын байгууллага, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Түгээмэл хөгжил ТББ, Эрхэм чанар ТББ-уудын удирдлага, төлөөллүүд оролцлоо.

Уг төслийн хүрээнд 2017-2018 онд "Протез ортопедийн техникч болон Сэргээн засалтын мэргэжилтэн бэлтгэх” 4 удаагийн сургалтыг зохион байгуулан хэрэгжүүлнэ.

Ингэснээр манай улсын протез, ортопедийн техникч, сэргээн засалтын мэргэжилтэн, боловсон хүчний мэдлэг, ур чадвар дээшилж, ортопедийн туслах хэрэгслийн үйлдвэрлэлийн технологи сайжирч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх сэргээн засалтын үйлчилгээний хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой юм.

Төслийн эхний сургалтыг 2017 оны 4 дүгээр сарын 24-өөс 28-ны хооронд өргөн хүрээтэйгээр хийж, тархины саажилттай 5 хүүхдэд үнэ төлбөргүй сэргээн засах эмчилгээ хийж, 5 хүнийг "Нурууны хамгаалалтын сургалт”-нд хамруулж байна.  

Сургалт: 2017.04.24-28-ны хооронд Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн 1-р байранд явагдана.


 

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.