БНХАУ, АНУ хоёр улсын гадаад худалдаа хоёр ард түмэнд бодит ашиг хүртээсэн. Асар хурдтай хөгжлийг дагаад зөрчил, маргаан гарах нь зайлшгүй. Энэ тохиолдолд хоёр орон хамтын ажиллагаагаа чангатгаж, асуудлыг бүтээлчээр шийдэх нь чухал гэж "Олон улсын санхүү, дэд бүтцийн хамтын ажиллагааны Нью-Йорк-2017 форум"-ын үеэр Цуй Тянькай хэлсэн юм.
Тэрээр: - Хятадын тал Америкийн худалдаа үйлдвэрийн салбарыг харгалзан үзэж, Хятадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах тал дээр ажиллан, хоёр орны компаниудыг шударга өрсөлдөх боломжоор хангахаар хичээж байна гэж хэллээ.
- Дэлхий дахинд тулгарч буй томоохон сорилт, банк санхүүгийн зах зээл, дэд бүтцийн бүтээн байгуулалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон салбарт хоёр орон хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм гэж тус форумд оролцсон Нью-Йорк хотын захирагч асан Майкл Р.Блүүмберг илэрхийлсэн байна.
Найруулагч: | ЧҮНЬ ЯНЬ |
Эх сурвалж: | http://mongol.cri.cn |
Сэтгэгдэл