Аялсан бүх газар нутгийг үргэлж өөрийн гэр шигээ мэдэрдэг Mehmet Genç бол Туркийн аялагч, зурагчин. Genç нэгэн сонирхолтой, сэтгэл хөдлөм төслийг хэрэгжүүлсэн нь уулзсан хүн бүрд маш энгийнээр "Та их үзэсгэлэнтэй юм” гэсэн өгүүлбэрийг хэлэх байв. Аяллынхаа туршид таарч байсан хүмүүст энэ өгүүлбэрийг хэлээд тэдний хариу үйлдлийг гэрэл зураг болгон буулгасан байна.
Genç өөрийн хүсэл тэмүүллээ дагаж аялагч, зурагчин болохоосоо өмнө IT-ийн чиглэлээр Стамбулд 6 жилийн турш ажиллаж байв. Тэрээр "Заримдаа тэнэг алхам таны амьдралын хамгийн зөв шийдвэрийг гаргахад тусалдаг” хэмээн хэлсэн байна. Доорх зурагнуудаас эгэл эмэгтэйчүүдийн "Та их үзэсгэлэнтэй юм” гэсэн өгүүлбэрийг сонссоны дараа тэдний хариу үйлдэл ямар гэнэн, хонгор байгааг хараарай.
Erhvn.mn
Сэтгэгдэл