Явган аялагч Дорнод аймагт ирлээ


Монгол орныхоо хилийн цэгүүдээр нийтдээ 8752 км замыг явганаар тойрохоор Улаанбаатар хотоос гараагаа эхэлсэн В.Дамдинсүрэнгийн аялал Дорнод аймагт үргэлжилж байна.

Ахмад хилчин, бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэн хилийн дагуух энэ аяллаа бүтэн нэг жилд дуусгахаар төлөвлөжээ. Энэ сарын 04-нд эхэлсэн энэ аялал Хэнтий аймгаар дамжин Дорнод, Дорноговь гэсэн маршрутаар цааш үргэлжилнэ.

Хилчин, хурандаа ингэж явахдаа эрүүл идэвхтэй дасгал хөдөлгөөний ач тусыг ард олондоо сурталчлахаас гадна монгол хүний тэсвэр хатуужлыг өөрийн биеэр үлгэрлэн харуулахыг зорьжээ. Тиймээс Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгээс "Нийгмийн эрүүл мэндийн элч” –ээр тодруулан өргөмжилсөн юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.