Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 17. Сугар гараг. Онгоц одтой, таван шар мэнгэтэй, шарагчин гахай өдөр.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Сэтгэл санаа тогтворгүй, хувирамтгай байна. Түр зуурын сэтгэлийн хөөрөлд бүү авт. Ганцаараа тайван бай. Удалгүй та харилцаа холбоогоо сайжруулж, бүх зөрчлийг зовлонгүй арилгаж чадна. Шинэ санаа, шинэ бүтээл, техникийн дэвшил, гэнэтийн ер бусын зүйл сонирхдог хүмүүст амжилт ирнэ. Туршилт хийхээс бүү эмээ. Шинэ технологид хөрөнгө оруулахаас бүү ай.
ҮХЭР (4/20-5/20)
Мэдлэг олж авч гүн гүнзгий эзэмшинэ. Шургуу тэвчээртэй байдал илэрнэ. Мэдлэг эзэмшихийн зэрэгцээ, хувь хүний хувьд өөрчлөгдөнө. Энэ цаг үе таныг олон зүйлд сургана. Иймээс харилцаа холбоо, мэдээлэл хувийн ажлын туршлагаа ашигла.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Анхаарлаа төвлөрүүл. Хувийн сонирхол илүү түрүүнд тавигдана. Өөрийгөө онцолсон найрсаг тааламжтай үг, магтаал сайшаалыг хайртай хүмүүсээсээ сонсмоор санагдана. Өөрийгөө эрт, хэт нөөж болохгүй. Хэрэгтэй ажлаа хийж л бай.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Онцын шаардлагагүй харилцаа холбоо, сонирхолгүй ажлаас залхана. Хэрэггүй амлалт үүрэг, харилцаа холбооноос чөлөөлөгдөхийг хичээ. Таны ачаа хэдий чинээ хөнгөн байна, хүрэх зам төдийчинээ хялбар байна. Удам дамжсан хууч өвчинд нэрвэгдэх магадлалтай.
АРСЛАН (7/23-8/22)
Хайрын холбоо удаан хадгалагдана. Эв эеийг хичээх нь цаашдын үйл хэрэгт их тустай байна. Төрөлхийн шударга зангаа харуул. Амжилтад хүрэхэд тань тусалсан дотно хүндээ чин сэтгэлээсээ талархлаа илэрхийл. Ихэнх хүмүүсийн санхүүгийн байдал тогтвортой байна. Тэд мэргэжлийн үйл ажиллагаанаас гадна бусад эх үүсвэрээс мөнгө олох боломжтой байна.
ОХИН (8/23-9/22)
Сэргэлтийн өдөр. Бодол санаагаа төвлөрүүлж, хүсэл амлалтандаа захирагд. Өдрийн нэг дэх хагаст хүч чадал тань танд баяр баясгалан, өөдрөг үзэл авч ирнэ. Гэвч өдрийн хоёр дахь хагаст өөрийнхөө болон ойр дотныхоо хүмүүсийн эрүүл мэндэд анхаар. Архаг хууч хөдөлж, бэртэж, осолд орж болзошгүй. Архи хэтрүүлж бүү хэрэглэ. Энэ өдрийг гэр бүлийнхээ хүрээнд юм уу найз нөхдийнхөө дунд өнгөрүүлээрэй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Энэ өдрөөс гараг эрс идэвхжин эмэгтэйчүүдийг дайчин болгоно. Олон хүн таагүй, ноцтой ярианаас зайлж чадахгүй. Нөхцөл байдалд бодитойгоор хандаж, уужим сэтгэл, ая дантай байхыг хичээгтүн. Уураа ойр хавийнхандаа гаргахгүй, эрсдэлтэй нөхцөл байдалд болгоомжтой байгтун.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Томоохон төслийн ажилд оролцож мэргэжлийн ур чадвар, авьяасаа харуулахад тохиромжтой өдөр. Өөртөө болон дотныхондоо амьдралын шинэ сонирхолтой ирээдүйг нээж өгнө. Мэдлэг, туршлага дутагдах зүйлээрээ бүү оролд. Та бүхний доог болох болно.
НУМ (11/22-12/21)
Хувь заяа олон гэнэтийн сайхан бэлэг барина. Таны өөдрөг үзэл, хайр сэтгэл, хамаатан найз нөхөд танилуудад бүгдэд нь хүрэлцэнэ. Та төвөгтэй маргаантай асуудлуудаа шийдвэрлэж, төрөлхийн ухаалаг хэрэгт дуртай чанараараа зөв сонголт хийнэ. Бусдын зөвлөгөөг анзаарч зарим нэгийг нь бодож үзэхэд гэмгүй.
МАТАР (12/22-1/19)
Олон жижиг хойшлуулшгүй асуудлууд таныг зөв сонголт хийхэд саад болно. Та өөрийгөө ойлгодог түншүүдтэйгээ хамтран асуудлуудыг шийдсэнээр сонголтоо зөв хийнэ. Ажил хэрэгтээ дотны нөхдөө бүү оролцуул. Учир нь мөнгө нөхөд хоёр хамтдаа нэгэн дор орших боломжгүй. Хүүхдүүд тань таны эрч хүчээр дутагдана.Тиймээс гэр бүлдээ цаг зав гарахад хичээ.
ХУМХ (1/20-2/18)
Хайр сэтгэлийн асуудал дээр таатай гэнэтийн бэлэг хүлээн авна. Гэвч хөндлөнгийн өдөөн хатгалгад бүү авт. Болгоомжтой бай. Найз нөхөд, танил дотроос таныг гомдоох хүн байхгүй. Ажил хэргийн уулзалт, ирээдүйн төлөвлөгөө боловсруулахад таатай. Зөн совингоо зөв ашиглаж чадвал нээлт гаргасныхаа төлөө шагнал хүртэнэ.
ЗАГАС (2/19-3/20)
Санхүүгийн байдал таатай. Зарлага ихсэх боловч урьдын ажлын үр дүнгээс ихээхэн шагнал авна. Та зөвхөн хамгийн дотны хүмүүстэйгээ харьцах замаар харилцааны хүрээгээ багасгахыг хүсэж байвч холын хамаатнууд таны хувийн амьдралд байнга оролцоно. Энэ асуудлыг ханьдаа даалгахыг танд зөвлөж байна. Томоохон зарлага гаравч энэ нь өрхийн төсвийн хүрээнд багтана.
Сэтгэгдэл