О.Баасанхүү намаа солих нь ээ


 О.Баасанхүү намаа солих нь ээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр АН-д элсэнэ гэж жиргэжээ. Тэрээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан шинэ Эрүүгийн хуулийг эсэргүүцэж, өөрчлөлт оруулахаар ажиллана гэдгээ мэдэгдээд буй.

 
Энэ тухай эрхэм гишүүн твиттер хуудастаа "Олигтой ч сөрөг хүчингүй энэ үед АН-д орж сөрөг хүчний хүчийг нэмэгдүүлдэг юм билүү. Шинэ Эрүүгийн хуульд эх орноосоо урвагчдыг өршөөсөн байна” хэмээн жиргэжээ.
Түүний энэ жиргээ зарим иргэдэд таалагдсангүй бололтой. "Эрүүгийн хуулиар шалтаглаж, АН-д орохоор намаа сүрдүүлж байна. Хэрэв О.Баасанхүү намаасаа гарвал Н.Энхбаяр ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болно. Н.Энхбаярыг нэр дэвшүүлчихээд өөрөө замаа бодох нь” зэргээр түүнийг хардаж байгаагаа илэрхийлжээ.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=15640

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.