Санаа минь хоргодсон хилийн заагт
сэтгэлээ чилээж хоноод
Салхи яран давхиж
бодлоо би билчээж явсан
Саруул залуу насаа
эх орондоо зориулж
Сайхан бүхнийг билэгшээж
хойчдоо захиж үлдээсэн
Мэнд амрыг чинь мэдэж
эргэж буцан ирэхдээ
Мэлтийтэл тосох эх орноо харах гэж
Алсыг тольдсон нутгийнхаа өнгөнд
Аз жаргалынхаа төрхийг ширтэх гэж
Алтнаас илүү үнэр өнгөний ертөнцийг
Ахиад өмгөөлөх андгай билээ би
Атаархал шуналаас хол сэтгэх
Агуу өндөр дээдсийн үр
Ариун нандин байгаль хүн хоёрын
Амьдын заяаны тангараг билээ би
***** ****** ******
2017.05.25 Ц.Өлзийбаяр
Сэтгэгдэл