Архангай аймгийн Түвшрүүлэх сумын хоёр иргэн Баян нууранд автомашинтайгаа живж нас баржээ


Өнгөрсөн амралтын өдрөөр Архангай аймагт хоёр иргэн автомашинтайгаа живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.  Тодруулбал, Архангай аймгийн Түвшрүүлэх сумын харьяа т Ц /эр.67н/, Д /эр.67н/ нар нь тус сумын Баян гэх нууранд "Эстима” автомашинтай живж нас баржээ. Одоогоор хэргийг шалгаж байгаа аж. 

 

Мөн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4-р багийн нутаг Цагаан хөтлийн постноос 7 км-т Бийрийн уулзвар гэх газар "Hyundai insght” автомашин онхолдож, УБ хот СХД-31 хороонд суух Б /эр.52н/, тус аймгийн Галуут сумын харьят Ц /эм.51н/ нь гэмтэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан ” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

 

Орон нутгийн замд хурд хэвтрүүлэн яваад осолдож амиа алдах хэрэг гарсаар байгаа тул Замын цагдаагийн газраас хөдөө орон нутгийг зорьж байгаа амрагчдад хурдаа тохируулан явахыг анхааруулсаар байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.