Дөрвөн настай хүү бууны суманд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 13-ны өдөр гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, энэ хэрэг Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул багийн нутагт гарсан бөгөөд "Тоз-8” маркийн буугаар өөрийгөө буудаж, хороосон гэх мэдээлэл байсан.
Тэгвэл хэргийг шалгах явцад аавынхаа сумлаад тавьсан буугаар долоон настай ах нь оролдож байгаад сум алдсан эмгэнэлтэй явдал болсон нь тогтоогджээ. Гэрийн эзэн хотонд нь ууль шувуу эргэж муухай дугарч, улмаар түүнийг буудаж хөөхөөр буугаа сумлаж орхисон байсан аж.
Хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.
Эл хэрэгтэй холбогдуулан цагдаагийн газраас галт зэвсгийг хүүхэдтэй ойр, ил байрлуулахгүй байх болон буу сум, замгийг нь салгаж, Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу хадгалахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл