Эрдэнэтийн шийдэр зөв байсан юм бол Эрдэнэтэд яагаад хамгийн бага санал авсан юм бэ?


Эрдэнэтийн шийдэр зөв байсан юм бол Эрдэнэтэд яагаад хамгийн бага санал авсан юм бэ?

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт тодорхой үр дүнд хүрч чадалгүй 2 дахь шатны санал хураалтад хүрээд байна. Энэ санал хураалт ард иргэд үнэндээ юуг хүсч байгаа, ямар санаа бодолтой байгааг тодорхой харууллаа. Сонгуулийн санал хураалт эхлээгүй байхад ялалтаа тэмдэглэж байсан МАН олон аймгаас гэнэтийн гэмээр дүн авсан. Энэ бол сонгогчдын тэдэнд өгч буй бодит дүн. Тухайлбал Орхон аймаг. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд буцаан авлаа хэмээн улс төр хийж байсан МАН Орхон аймгийн 43 хэсгийн хороодод саналаа өгсөн 42 885 иргэнээс ердөө 9 мянган санал авч сүүл мушгисан. Эндээс пиарчид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Эрдэнэтчүүд тэднийг дэмжихгүй байгаа юм байна. Эрдэнэтийн асуудлаарх ЗГ-ын шийдвэрийг тэд буруу гэж дүгнэж байна. Цаашлаад энэ сэдвийг ухаж төнхөх нь улс төрийн хувьд ашиггүй болж. Одоо 2 дахь шатны санал хураалтад ямар үнэлгээ авах нь цэвэр тэд нийгмийг, олон нийтийн санаа бодлыг хэр сайн мэдэрч чадахаас хамаарна.
 
Э.Бат
http://www.shuud.mn/content/read/485573.htm

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.