София Ротаругийн ач охин загварын ертөнцийг шуугиулж байна



София Ротаругийн ач охин загварын ертөнцийг шуугиулж байна

"Меланхолия”, "Червенуруту” зэрэг дуугаараа сонсогчдын зүрх сэтгэлийг эзэмдэж асан ЗХУ, Украины алдарт дуучин София Ротаруг мэдэхгүй хүн цөөхөн биз. Тэгвэл эдүгээ ач охин нь алдартай эмээгийнхээ "шийрийг хатааж”, нэрээ загварын ертөнцөд цуурайтуулж явна.

Дуучны ач охин 16 настай София Евдокименко одоо загварын ертөнцийн нийслэл гэгддэг Францын Парист байгаа бөгөөд "Chanel Couture”-ын 2017-2018 оны "Намар, өвлийн” загварын долоо хоногт оролцож байгаа аж.   

Тэрээр Эйфелийн цамхагийн өмнө зогсч авахуулсан зургаа инстаграмд оруулахад маш олон хүн үзэж, сэтгэгдэл бичжээ. София загвар өмсөгийн хувьд Украиныг аль хэдийнэ байлдан дагуулсан бөгөөд эдүгээ дэлхийн тавцанд гарахаар зүтгэж байгаа нь энэ юм байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.