Гэмт хэрэг 17.5 хувиар буурчээ


Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн газар, байршлыг гэмт хэргийн цахим зураглалд тэмдэглэн, эрүү хэв журмын нөхцөл байдалд өдөр тутам үнэлэлт өгч үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

 

 

 

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, нийслэл хотод ашиглагдаж байгаа болон цаашид шинээр суурилуулах теле хяналтын камерыг нэгдсэн системд оруулж, мэдээллийг өргөн хүрээнд зохистой ашиглах, гэмт хэргийн хяналтын цогц системийг ашиглан оновчтой арга, тактикийг төлөвлөн хэрэгжүүлж гэмт хэргийн гаралтыг бууруулахад зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар "Гэмт хэргийн хяналтын цогц систем”, "Телекамер”, "Эргүүл”  дэд хөтөлбөрүүдийг батлуулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлснээр 2017 оны эхний хагас жилд бүртгэгдсэн гэмт хэрэг 17.5 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 0,1 хувиар өссөн бөгөөд бусдын эд хөрөнгийг булаах -45.8, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг -22.2, танхайрах гэмт хэрэг -13.2,   бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг -17.1 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.