Стэнфордын Их сургуулийн профессор, дэлхийн ахмгийн анхны бөгөөд цорын ганц агуу математикчин гэгддэг Марям Мирзакани таалал төгсчээ. Цорын ганц агуу математикч гэхийн учир нь Математикийн салбарын Нобел хэмээн нэрлэгддэг Фиелдсийн медалийг хүртсэн цорын ганц эмэгтэй болсноороо энэ салбар дахь эрчүүдийн ноёрхлыг эвдсэнд оршино.
Математикийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмрээ оруулж явсан Марям 40 насандаа хөхний хорт хавдрын улмаас өнгөрсөн бямба гарагт нас нөгчжээ. Марям Мирзакани Ираны Тегеран хотод мэндлэсэн бөгөөд Харвард, Стэнфордын Их сургуулиудад суралцаж төгссөн юм. Тэрээр 2008 онд математикийн шинлэх ухааны профессор болсон гоц ухаантан байв. Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани болон бусад олон улс төрчид Марям Мирзаканиг таалал төгссөнд эмгэнэл илэрхийлжээ.
Стэнфордын Их сургуулийн ерөнхийлөгч Марк Тессиер-Лавины "Мирзаоани бол гайхалтай онолч төдийгүй дэлхийн мянга мянган эмэгтэйд математикын шинжлэх ухаанаар хичээллэх урам зоригтой өгсөн нэгэн байсан юм” хэмээн түүний талаар дурссан байна.
Сэтгэгдэл