Төрийн өмчийн их сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдах уу?


Төрийн өмчийн их сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдах уу?МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа өгч, түүний оронд өнгөрсөн гуравдугаар сараас захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилсон байна. МУИС-ийн захирлыг хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж томилох юм. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн их сургуулийн захирлуудыг сонгон шалгаруулалт явуулж томилдог журамтай.  Өмнө нь ч ийм жишгээр шийдвэрлэж ирсэн. Гэтэл төрийн өмчийн  байгууллагуудад баримталдаг ил тод, шударга шалгаруулалтын зарчмыг мөрдөхгүй  МУИС үүрэг гүйцэтгэгч захирлыг ажиллуулаад дараагийн хичээлийн жилийг үзэх гэж байна.  МУИС дээр энэ журам хэзээ хэрэгжих вэ?

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.