2017 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 10:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1, Хүдэр суманд 1, Төв аймгийн Эрдэнэ суманд 1, нийт 3 түймэр асаж байна.
Харин Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Мандал сумын 3, Хүдэр суманд 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 4, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, нийт 12 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түүнчлэн Булган аймгийн Гурванбулаг сумын 1, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 2, Эрдэнэ суманд 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 6 түймрийг бүрэн унтрааж, холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өглөө.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 448 албан хаагч, 30 автомашин, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс 308 албан хаагч, 27 автомашин, орон нутгаас 432 хүн, 32 автомашин, нийт 1188 хүн, 89 автомашин, техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл