С.Кэрри эхний тоглолтдоо 40 оноо авлаа


С.Кэрри эхний тоглолтдоо 40 оноо авлааАНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн шинэ улирал нээлтээ хийлээ. НБА-ийн 2015-16 оны лигийн  70 дахь улирал өнөөдөр эхэлж буй бөгөөд "Чикаго Буллс" - "Кливлэнд Кавальерс", "Детройт Пистонс" - "Атланта Хоукс", "Голден стэйт Уорриорз" - "Нью Орлеанс Пеликанс"  багууд эхнийхээ тоглолтуудыг хийлээ.

 Шинэ улирлын анхны тоглолтыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама үзэж сонирхсон бөгөөд тэрбээр Чикаго хотын уугуул, тус багийн үнэнч фанат юм байна.

Мөн НБА-ийн түрүү улирлын аварга "Алтан мужийн дайчид"-ын лидер С.Кэрри өнөөдөр гайхалтай сайн тоглож 40 оноо, 7 дамжуулалт, 6 удаа самбараас бөмбөг авч сайн тоглосон байна. 

 

http://www.nba.com/video/games/warriors/2015/10/27/0021500003-nop-gsw-recap.nba/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.