Монгол улс, монголчуудыг гутаан доромжилсон өнгө аястай бүтээгдэхүүнийг голдуу урд хөршийнхэн хийдэг. Монгол гутлаар хогийн сав хийсэн шуугианыг уншигч санаж байгаа байх. Гэтэл таны харж байгаа энэ банзлыг монголчууд өөрсдөө хийжээ. Хийх хийхдээ орой дэрээ сүсэглэн залбирдаг алтан СОЁМБЫГ өмсөж байгаа эмэгтэйн яг ичимдэг эрхтний тушаа "залсан” байна.
Монгол хүн төрийн хүндэтгэлийн соёмбо бэлэг тэмдэг, малгай бүс, зураг тэргүүтнийг хэзээ ч бүсэлхийнээсээ дор залдаггүй. Иймд энэхүү ёсон бус барааг нэн даруй худалдаанаас татаж авахыг шаардаж байна.
НУУЦ.мн
Сэтгэгдэл