Шведэд халдлага гарлаа


Шведэд халдлага гарлаа

 

Шведийн  өмнөд хэсэгт орших Треллеборг хотын төвд үл мэдэгдэх этгээд гал нээж долоон хүнийг хүнд шархдуулжээ. Шархдагсадыг эмнэлэгт хүргэсэн бөгөөд цагдаа нар гэрчүүдийг байцааж, гэмт хэрэгтний бууг хайж байгаа юм байна. Одоогоор гэмт хэрэгтэн баригдаагүй байна.Энэ халдлага нь террорист акт биш байх өндөр магадлалтай гэж цагдаагийн газраас мэдэгджээ. Цагдаагийн газраас мөрдлөг явуулж байгаа учир одоогоор үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байгаа юм байна.


ЗУУНЫ МЭДЭЭ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.