Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн
зөвлөлийн сонгуульд ялалт байгуулсан талаар Гадаад хэргийн яамнаас
бахархалтайгаар зарлалаа. Тодруулбал, Нью Йорк хотноо үргэлжилж буй
Нэгдсэн Үндэсний байгууллагын (НҮБ) Ерөнхий Ассамблейн 70 дугаар
чуулганы аравдугаар сарын 28-ны өдрийн чуулганаар НҮБ-ын Хүний эрхийн
зөвлөлийн гишүүдийг сонгох сонгууль болж, Монгол Улс НҮБ-ын гишүүн 172
орны саналыг авснаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон
аж. Энэ эрхэм хүндтэй үүргийг хүлээх нь бахархалтай үйл явдал. Хүний
эрхийн зөвлөлийн гишүүн орнууд дэлхий дахинд хүний эрхийг хамгаалах
чиглэлээр тууштай үйл ажиллагаа явуулах учиртай. Нөгөө талаар өөрийн улс
орондоо ч хүний эрхийг нэгдүгээрт тавьж, хүний эрхийн зөрчлийг шат
шатанд халсан улс гэдгээрээ дэлхийд үнэлүүлэх ёстой юм.
Тэр утгаараа өнөөдөр бидний өмнө асар том хариуцлага, нэр хүндийн асуудал тулгарч ирлээ. Тиймдээ ч, Монгол Улс хүний эрхийг хэрхэн хамгаалж байгаа талаар энэхүү нийтлэлээр хөндөхийг хүслээ. Бид эхлээд өөрсдөө хүний эрхийг хамгаалдаг улс болж чадсан болов уу.
Монгол Улсад Хүний эрхийн үндэсний комисс гэх байгууллага тууштай үйл ажиллагаа явуулдаг. Эрхээ эдэлж чадаагүй, ажлын байр, орон гэр, хууль шүүхийн байгууллага, тэр байтугай эхнэр нөхрийн хооронд ч хүний эрхийн ноцтой зөрчил гарвал энэ байгууллага туслалцаа үзүүлж, түүнийг арилгахын тулд ажиллах учиртай юм. Хүний эрхийг хамгаалагч байгууллагаас хууль шүүх нь эмээдэг, аль болох гомдол санал гаргахгүй байхын тулд ажилладаг олон улсын жишиг бий. Харамсалтай нь манайд тийм биш. Хүний эрхийн үндэсний комисс жил болгон тайлан гаргаж УИХ-аар хэлэлцүүлдэг. Гэвч, УИХ-ын гишүүдэд хүний эрх зөрчигдсөн ноцтой баримтаас илүүтэй уул уурхайн том төслүүд, мөнгө санхүүтэй холбоотой хуульд анхаарал хандуулдаг нь нууц биш.
Нөгөө талаар хүний эрхийг зөрчсөн асуудал биш байхад сүржигнүүлж тайлан тавилаа хэмээн загнаж байсан удаатай. Нэг ёсондоо гаргасан илтгэлийг нь улстөрчид тоохгүй, хүний эрхийн ноцтой зөрчил илрүүлсэн ч тэрнээс нь хууль шүүхийн байгууллага эмээдэггүй учраас Ц.Нямдорж гишүүний хэлсэнчлэн ХЭҮК "шүдгүй арслан” болчихоод байгаа юм. Хүний эрхийн комисс байгуулагдсан цагаасаа хойш 14 дэх удаагийн тайлангаа 2015 онд гаргажээ. Тус тайланд өнөөх л жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хорих анги дахь хүний эрхийн ноцтой зөрчил, мөрдөн байцаагчийн дарамт, ажлын байран дахь бэлгийн дарамт зэргээр ноцтой асуудлыг хөндөж тавьсан байна. Мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, төлөөлөгчтэй холбоотой асар их гомдол ирдэг ч эргээд өнөөхийг нь нэг өрөөнд сууж байгаа цагдаа, эсвэл мөрдөн байцаагч шалгадаг, хорих ангийн гомдлын мөрөөр Хүний эрхийн комисс бус шүүхээс шалгалт явуулж, нэг салбарт ажиллаж буй найзыгаа тамлан зовоогч, харгис хэрцгий нэгэн болж харагдуулахыг хүсдэггүй нь илт байгаа юм.
Тиймдээ ч ХЭҮК иргэдийн өргөдлөөр тайлан судалгаа гаргахаас хэтрэх эрх мэдэлгүй, эрхээ зөрчүүлсэн иргэд эргээд хууль шүүхийн хараанд ордог, дарамтлуулдаг асуудал амь бөхтэй оршсоор байна. Хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар тэр болгон үг дуугардаггүй байсан УИХ-ын гишүүд ойрын үед хүний эрхийг зөрчиж буй хууль шүүхийн байгууллагын эсрэг тууштай үзэл бодлоо илэрхийлж дуугарч буй нь магад маргааш бид зорьсондоо хүрч, хүний эрхийг хамгаалдаг улс болохын цондож байж мэдэх юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл АТГ-ын хүний эрхийг зөрчиж буй талаар ноцтой баримт дэлгэж байсан бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ч мөн хүний эрх шат шатанд зөрчигдөж, албаар хэргийг нь хүлээлгэхийн тулд 16 хоног хоолгүй байлгасан жишээг хөндөж байсан юм.
Шат шатанд хүний эрх зөрчигдөж буй олон шалтгааныг энд дурьдаж болно. Тэр тусмаа хөдөлмөрийн хөлсөө шулуулах, ажлын байрны бэлгийн дарамтад орох, хэрэг хүлээлгэх мөрдөн байцаалтын үйл ажиллагааг хууль бусаар явуулах зэрэг түм буман шалтгаан бий. Тухайлбал, ХЭҮК-ийн 14 дэх тайланд дурьсанаар өнгөрөгч онд хүлээж авсан 710 өргөдлийн 330 нь хоригдож байгаа иргэдээс, 380 нь бусад төрлийн өргөдөл эзэлжээ. Хоригдож буй иргэд ихэвчлэн хилс хэрэгт гүтгэсэн, хэрэг хүлээлгэхийн тулд тамласан гэсэн гомдол ирүүлдэг бөгөөд өргөдөл гомдлын мөрөөр асуудлыг шалгаж зөрчлийг арилгуулсан тохиолдол бараг л байхгүй байгаа нь манай улсын хууль шүүхийн байгууллага бие биеэ хэрхэн хайцаалж, ял зэм үүрүүлэхээс татгалзаж буйг харуулж буй хэрэг. Мөн эрүү шүүлт тулгах эрхгүй гэж хуулиар заагаад өгчихсөн Хэсгийн төлөөлөгчтэй холбоотой гомдол ХЭҮК-ийн ширээнд багтахаа больсон нь тус тайлангаас илхэн байх аж. Булган аймгийн хэсгийн төлөөлөгч М хэрэгт сэжиглэн барьсан хүмүүсээ уурын зуухны байранд 19 хоног түгжиж тамласан бөгөөд улмаар сэжигтэн этгээдүүд комисст өргөдөл гаргасны дараа эдгээр иргэд өөрсдөө сайн дураар уурын зууханд байхыг хүссэн гэсэн хариу мэдэгдэл гаргаж өгсөн нь хүний эрхийг хэрхэн даапаалж, хүссэнээрээ тайлбарлаж болдгийг харуулсан хамгийн тод жишээ.
Цаашлаад хэрэгт сэжиглэн барьсан хүнээ мөрдөн байцаагч нь тамлан зодож байсан гэх гомдол иргэнээс ирэхэд нэг өрөөнд суудаг найз мөрдөн байцаагч нь нөгөө ахмадынхаа тамласан эсэх хэргийг шалгахаар ирж байсан жишээ Сонгинохайрхан дүүрэгт гарч байжээ. Хэрэг хүлээлгэхийн тулд цахилгаан бороохойгоор тамлаж хумс руу нь цахилгаан бороохойгоор цохиулдаг, элэг бөөр нуруу руу нь өшиглөж, хулгайч луйварчингаар нь дуудаж хэргээ хүлээчихвэл чамайг зодохгүй гэх мэтээр дарамталж байсан түм буман өргөдлийг уншигч та ХЭҮК-ийн албан ёсны сайтаас хараарай. Энэ бүгд баримттай иргэдийн гомдлууд.
Дээр хэлсэнчлэн хорих ангийн нөхцөл байдал, хүмүүжигч эргэлт авах, ар гэр, найз нөхөд өмгөөлөгчтэйгээ уулзах гэх мэт бүх л асуудалд хүний эрх зөрчигдөж байсныг энэхүү тайланд тусгасан байгаа юм. Сэжигтэн этгээдийг шүүгчийн шийдвэрээр баривчилдаг тохиолдол маш ховор харин хойшлуулашгүй үйл ажиллагаа буюу оргон зайлах магадлалтай бол баривчлах эрхтэй мөрдөн байцаагчийн шийдвэрээр хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд яваа 179 иргэнийг баривчилсан тоон мэдээг энд зориуд онцлоё. Монгол Улсад өнөөдөр хамгийн том эрх мэдэлтэй хүмүүс АТГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба болчихоод байгаа нь нууц биш. Шүүгч баривчлах шийдвэр гаргаагүй байхад гэртээ унтаж байсан, хил гаалиар оргох байтугай өөрийгөө ямар хэрэгт холбогдсоныг мэдээгүй хүмүүсийг шууд гэрээс нь ачдаг тохиолдол Н.Энхбаяр, Л.Гансүх, Э.Анандбазар, Б.Батзаяа, Г.Дэнзэн, Т.Билэгт гэх мэтийн олны танил хүмүүс дээр гарч байсан бэлээхэн жишээг бид мэднэ. Хорих анги дамжуулдаг тохиолдол 2014 онд 119, ар гэрийнхэнтэй нь таван сар уулзуулалгүй хорьсон асуудал Баянгол дүүрэгт гарч байсныг комисс тайландаа тусгаж өгчээ.
Түүнээс гадна манайд нэг анхаарал татаж буй сэдэв бол хүний эрхийг зөрчиж, гэм буруугүй атлаа олон жил сараар шүүх, цагдаагийн хаалга татсаны дараа тухайн хүн хэрхэх вэ гэдэг асуудал. Сэтгэл санаа, эрүүл мэнд, эд материалаар хохирсон ч зүгээр л орхичих уу гэж олон хүн асуудаг. Гэтэл энэ бүх хохирлынхоо төлөө иргэн хүн нэхэмжлэл гаргах эрхтэй ч сэтгэл санааны хохирлыг барагдуулсан тохиолдол 0, эд материал болон эрүүл мэндийн хохирлыг 10 хүрэхгүй хувь барагдуулсан нь өнөөдөр бид дэлхийд хүний эрхийг ярих хэмжээнд очиж чадсан уу гэдгийг бэлхнээ харуулах буй за.
Дээр хэлсэнчлэн, жендэрийн ялгамжтай байдал, ажлын байрны бэлгийн дарамтыг энэхүү тайланд онцлон авч үзжээ. Жирэмслэх эрхгүй ажилладаг эмэгтэйчүүд төр, хувийн хэвшилд олон бий. Дөнгөж ажилдаа орчихоод жирэмсэн болчихлоо хэмээн илт гадуурхаж, ажлын байрыг нь хадгалж үлдэхээс татгалзаж бүр болоогүй хөдөлмөрийн гэрээ хийхдээ хоёр жилийн хугацаанд жирэмсэлж болохгүй байх гэрээ хийж байсан аж.
Тухайлбал, Мянганы хөгжлийн сорилтын сангийн төсөлд жил гаруй ажилласан бүсгүйг ажлын байрны бэлгийн дарамтад орж байсан гомдлоо ХЭҮК-т ирүүлсэн бөгөөд байгууллагадаа удаа дараа гомдол гаргасны дараа Б гэгчийг бэлгийн дарамт үзүүлж байсныг баримтаар тогтоосон ч ажлаас халах байтугай хариуцлага тооцоогүй тохиолдол гарч байжээ.

ХҮЭК буюу "шүдгүй арслан”

Сэжигтэн өөрийн хүслээр 19 хоног уурын зууханд амьдарсан гэнэ үү

Бэлгийн дарамт үзүүлсэн захирлыг ажлаас нь халаагүй гэв
Дээр хэлсэнчлэн, жендэрийн ялгамжтай байдал, ажлын байрны бэлгийн дарамтыг энэхүү тайланд онцлон авч үзжээ. Жирэмслэх эрхгүй ажилладаг эмэгтэйчүүд төр, хувийн хэвшилд олон бий. Дөнгөж ажилдаа орчихоод жирэмсэн болчихлоо хэмээн илт гадуурхаж, ажлын байрыг нь хадгалж үлдэхээс татгалзаж бүр болоогүй хөдөлмөрийн гэрээ хийхдээ хоёр жилийн хугацаанд жирэмсэлж болохгүй байх гэрээ хийж байсан аж.
Тухайлбал, Мянганы хөгжлийн сорилтын сангийн төсөлд жил гаруй ажилласан бүсгүйг ажлын байрны бэлгийн дарамтад орж байсан гомдлоо ХЭҮК-т ирүүлсэн бөгөөд байгууллагадаа удаа дараа гомдол гаргасны дараа Б гэгчийг бэлгийн дарамт үзүүлж байсныг баримтаар тогтоосон ч ажлаас халах байтугай хариуцлага тооцоогүй тохиолдол гарч байжээ.
Б.Балжир
Сэтгэгдэл