30 гэр бүл, 300 мянгын цаадах нүцгэн үнэн


30 гэр бүл, 300 мянгын цаадах нүцгэн үнэнШаа-32 буюу бойкотны цаана...

Монгол улс парламентын түүхэндээ шантаажийн гацаанд оров.Хариуцлага, шударга ёсыг далайсан сүх МАН-ын 65-ын бүлгийг тас цохиж Шинэ засгийн газар бүрэлдсэн. Бүрэлдэх явц яасныг дахиж бичвэл шантааж-32-ын намтар зузаарч, уншигч таны зэвүү хүрч, энэ бичвэр урт нуршуу болчихно.

Шинэ Засгийн газар хуулийн хугацаандаа буюу 11-р сарын 15-ндбагтааж ирэх оны төсвийг батлуулахаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх гэсэн боловч "ШАНТААЖ-32”  Унасан хүн ууртай гэгчээр ширээ балбаж занаж байсан Ж.Мөнхбат бараа бологчтой, М.Энхболд толгойлогчтой, Д.Хаянхярваа хэмээх морин жолоочтой 32 нөхөр мөнгө нэхээд уналаа.Төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс 72 тэрбум төгрөгийг өг эс тэгвэл 1-р хүний буюу ноён ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч сангийн сайд Ч.Хүрэлбаатараар чинь туг тахина шүү гээд шантаажлаад байгаа нь тов тодорхой болов. Үүнийг Ж.Мөнхбат зариг.мн сайтад өгсөн яриандаа бататгаад торох ч юмгүй ширэн нүүртэй ярьсан байна лээ. Ж.Энхбаяр гишүүн энэ талаар хэлэхдээ Монголын түүхэнд байгаагүй ёс зүйгүй үйлдэл болж байна гэж ярилцлага өгчээ.  

"ШАНТААЖ-32”-ын зүгээс 72 тэрбум төгрөгийг төсөвт өмнөх сангийн сайдаар тавиулахдаа жижиг дунд үйлдвэрлэлд гэж өнгөлөн далдлалт хийжээ. Үүнийг хар багын тооны олимпиадын аварга явсан ясны эдийн засагч Ч.Хүрэлбаатар сайд мэдээд болиулчихсан. Тэр мөнгөнийхөө 55 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал болгож өгөх хувилбарт шилжүүлсэнд  "ШАНТААЖ-32” бачуурч эхэлсэн. Ерөнхийлөгчийн дэд нь юм шиг аашилдаг З.Энхболд ч Увсаас хөөгдсөн хувийн өс санасан аашаа гаргасан уу яасан бүү мэд ерөнхийлөгчийн хоригийг тавиулсан.

Зуднаар ноход зоолдгийн адилаар хориг хэмээх зудыг ашиглаж "ШАНТААЖ-32” нөгөө 72 тэрбум төгрөгөө төсөвт тавиулах гэж У.Хүрэлсүхийн хормойноос зүүгдээд байна. Эсвэл сангийн сайдыг чинь залгина даа гэж сүржигнээд эхэлснийг УИХ –дахь эх сурвалжууд ч баталж байна. Бас нэг зорилго агуулж "ШАНТААЖ-32” хөдөлгөөнд орсон нь энэ сарын 21-нд болох МАН-ын их хурал буюу намын даргын сунгаанд саад учруулж, нэр хүнд нь маш өндөр байгаа У.Хүрэлсүхийг буланд шахах гэж оролдож буй үйлдэл юм байна.Рингэний булангаас салхилуулаад саваа цохилт хийж чадах нөхөрХүүк гэдгийг мэдэхгүй хэдэн бараа бологсод буюу анх удаа УИХ-д сонгогдсон үзэгдлүүд 2020 оноос дахиж үзэгдэхгүй байх нуувчаа ухаж байна.

Сөрөг давшилтын хичээлийг цэрэгт үзээгүй "ШАНТААЖ-32”-нхандхурандаа У.Хүрэлсүх хариу цохилт өгвөл тэсэхгүй байж мэднэ. Гэмгүй дүрээр намын даргад суугаа М.Энхболд 65 гишүүнээрээ засгийн газраа галаар хамгаална гэж харагдах ёстой энэ богино зайны давшилтаар даалгавраа биелүүлж чадахгүй гэдгээ ухаарах мэдрэмжийг бурхан тэдэнд заяагаагүй бололтой. Нэг зүйл тодорхой харагдаж байгаа нь төсвөө 11-р сарын 15-нд багтааж батлана. Учир нь хугацаандаа баталж чадаагүйгээс болж өөрсдийгөө буюу УИХ-г тараах мангарууд биш!  Тэд амь шигээ эрх ямбандаа хайртай. Төсвийг энэ нөхөдтэй нөхөдгүй сангийн яамны мэргэжлийн хүмүүс нь жилийн турш боловсруулаад бэлдээд, тооцоолоод сууж байдаг юм.  

Шантаажны гишүүд бол тойрогтоо буюу өөрийн сурталчилгаагаа хийх мөнгөө л ярьж төсвийг баталдаг нь тогтсон жишиг шүү дээ. Монгол улсын 4 дэх ерөнхий сайд Д.Бодоогийн сийлсэн тамгаар 96 жилийн өмнө алхаж эхэлсэн энэ нам Тунгалаг тамир романы Түгжил шиг дүрүүдээр "ШАНТААЖ-32”-н бүлэгтэй болжээ. Богдын зөвшөөрөлгүй Бодоог буудсан шиг ардын зөвшөөрөлгүйгээр сангийн сайдыг барьж идэх нь ээ.

Ардын дэмжлэг буюу судалгаагаар сангийн сайдад хамгийн өндөр рейтингтэй нэр дэвшсэн хүн нь Ч.Хүрэлбаатар. Өнгөтэй өөдтэй бүхнээ намнадаг нь үеийн үед байсан шантаажингуудын төрөлх зан. "ШАНТААЖ-32”-той таарвал уншигч та тэднээс яагаад ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах гээд байгааг асуугаад үзээрэй. Төсвөө хэлэлц, цаг алга гэж хэлээд үзээрэй. ТЭД ИХ БАНТАНА... /үргэлжлэл бий./

Д.Тамир

 
Zone.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.