Бид хамтдаа аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрт 2017 онд орон гэргүй 30 өрхөд иж бүрэн өргөө цагаан гэрийг өгөхөөр тусгасан ба өнөөдөр 5 өрхөд гэрийг гардуулан өгснөөр 30 өрх өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй боллоо. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, харж асрах хүнгүй өндөр настан, эсвэл өөрсдийн боломжгүйгээс хамаарч ах,эгч, ах дүү, хамаатан садныхаа гэрт амьдардаг өрхүүдийг хамруулсан байна.
Эх сурвалж. Өмнөговь аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл