АРДЫН ЭЛЧ санал асуулгыг хакердахыг оролдож байгаатай холбоотой анхааруулга гаргажээ


АРДЫН ЭЛЧ санал асуулгыг хакердахыг оролдож байгаатай холбоотой анхааруулга гаргажээ

Ардын элч улс төрчдийн чансааг тодорхойлох онлайн сонгууль эхэлсэн даруйдаа иргэд олон нийт болон улс төрчдийн анхаарлыг татаж эхэллээ.

Өдөр ирэх тусам нэр дэвшигчдийн тоо өсөж 500-д хүрээд байгаа төдийгүй нэр дэвшигчдэд санал өгөх үйл явж эрчимжиж байна.

Үүнтэй зэрэгцээд саар зүйлүүд ч гэсэн гарах болжээ. Жишээлбэл www.ardiinelch.mnсайтыг хакердахыг оролдох нэр дэвшигчид өөрсдийн саналыг янз бүрийн программ ашиглан нэмэгдүүлэхийг чармайх зэрэг зүй бус үйлдлүүд цөөнгүй гарч байгаа аж.

Иймд санал асуулгыг үнэн бодитой явуулахын тулд сайтын инженерүүд системийг 24 цагийн турш хянаж ажиллаж байгаа бөгөөд нэгIPхаягнаас 2 цаг тутамд нэг удаа л нэг нэр дэвшигчид санал өгч болохоор програмчилжээ.

IPхаягаа өөрчилдөг програм ашиглаж /гадаад IP хаяг/ системд нөлөөлж байгаатай холбогдуулан удаа дараа ийм үйлдэл гаргасан хандалтыг хязгаарлах, бүр цаашилбал 24 цагийн турш блоклох хүртэл арга хэмжээг авч эхэлсэн байна. Хэрэв удаа дараа ийм үйлдэл гаргасаар байвал нэр дэвшигчийн нэрийг нийтэд зарлаж санал асуулгаас хасах хүртэл арга хэмжээ авахаа анхааруулж байна!

 

Ардын элч ард түмний санал асуулгын зохион байгуулах хороо.

2015-11-11


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.