Санал асуулгад нийт дөрвөн мянган иргэн фэйсбүүкээрээ дамжуулан оролцсоноос 2.4 мянга нь буюу 60 хувь нь дэмжжээ. Харин 1.6 мянга буюу үлдсэн 40 хувь нь тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахыг дэмжээгүй байна.Иргэдийн зүгээс замын хөдөлгөөний ачаалалтай холбоотойгоор энэ саналыг ирүүлсэн бөгөөд нийтийг хамарсан захирамж гаргахын өмнө заавал санал асуулга явуулсан байх ёстой аж. Иймээс энэхүү санал дэмжигдсэн учир ЗЦА-аас Нийслэлийн Засаг даргад танилцуулах юм байна. Хэрэв НЗД-ын захирамж гарах юм бол арванхоёрдугаар сарын 31 хүртэлх бүх өдөр улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулна.
Сэтгэгдэл