АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдээлэл хийсэн.
Тэбрээр:
-Бид авлигыг таслан зогсоох зарчим баримтлан ажиллаж байгаа. Манай олон
нийтийн зөвлөл өнгөрсөн хугацаанд 4 удаа хурал хийсэн. Өнгөрсөн
хугацаанд бид хууль хяналтын байгууллагынхантай уулзаж, хамтран ажиллах
санал хүргүүлээд байгаа. УИХ, Ерөнхийлөгчид авлигын эсрэг зөвлөмж
хүргүүлсэн.
-102 иргэн ОНЗ-ийн
төлөөлөлтэй биечлэн уулзсан. Бид 2018 оныг гэрч, хохирогч, мэдээлэгч,
шүгэл үлээгч нарыг хамгаалах жил болгон зарласан. Олон нийтийн зөвлөлд
ирүүлсэн иргэдийн саналаас АТГ-т 43 гомдол оруулсан. Үүнээс гуравт нь
эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эцэслэн шийдвэрлэсэн гурван хэрэг байгаа.
-Бүрэн шийдэгдээгүй 15 хэрэг байна. Өмнө нь АТГ-т асуудлаа тавиад хариу авчихсан байсан 5 гомдол байсан.
-Азийн
сангийн 2016 оны судалгаагаар нэр хаяггүй АТГ-т гомдол хүсэлт гаргах
хүсэлтэй гэдэг асуултад иргэдийг 70 хувь нь тийм гэсэн хариулт өгсөн
байна. Тэгэхээр иргэдийн дийлэнх нь авлигын эсрэг гомдол гаргахдаа нэр
хаягаа тавихыг хүсэхгүй байгаа юм.
-АТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлыг устгаж байна. -Гомдол гаргасан иргэдийг албан тушаалтанд нь ховлодог.
Х.Энхжаргал
дарга төмөр замын хэргийг чимээгүй орхи гэсэн. Гэтэл Д.Жигжиднямаагийн
хүү хар тамхи хэрэглэдэг, орлогч дарга Ганболдын авлигалын хэргийн
мэдээлэл байна.
- АТГ авлигагүй
нийгмийн төлөө хамтдаа гээд үүдэн дээрээ биччихсэн. АТГ-ын ажлыг олон
хүний нүд хараагаар сайн хянахгүй бол болохоо байчихаж.
-Х.Энхжаргал
дарга бол 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболдын дотны найз. 60
тэрбумын хэргийг илрүүлэхэд АТГ-ын дарга Х.Энхжаргал саад болдог уу?
гэвэл үгүйсгэхгүй гэж мэдээллээ.
Сэтгэгдэл