МАХН-ын дарга хэний хэн бэ гэсэн асуултын хариу энэ баасан гарагт тодорхой болох нь. Тус намын Их хурал хоёр өөр газар өрнөж, намын даргаа томилсон байдаг.
Үүнээс үүдэлтэйгээр аль хурал нь хууль эрх зүйн хүрээнд өрнөсөн, хаана хуралдсан нь хуурамч болох нь тодорхойгүй үлдсэн. Үүнийг Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэхээр энэ сарын 5-нд хурал зарласан ч гомдол санал гаргагчдын хүсэлтээр түр хойшилсон юм.
Тэгвэл энэ сарын 19 буюу баасан гарагт шүүх хурал болж, О.Баасанхүүгийн зохион байгуулсан МАХН-ын Их хурал хуулийн дагуу юу, эсвэл Н.Энхбаярынх хүчин төгөлдөр үү гэдгийг шийдвэрлэх нь. Тиймээс долоо хоногийн ажлын өдрийн сүүлч болох өдөр О.Баасанхүү болон Н.Энхбаяр нарын нэг даргын сэнтийд заларч тамгаа атгах ажээ.
Ерөнхийдөө шинэ даргатай болох уу, Н.Энхбаяр дарга хэвээр үлдэх үү гэдэг тодорхойлогдоно.
Сэтгэгдэл