МАХН-ын хуваагдлын ард МАН-АН-ын аль нь нуугдаж байна вэ?


МАХН-ын хуваагдлын ард  МАН-АН-ын аль нь  нуугдаж байна вэ?МАХН-ын хуваагдлын ард  МАН-АН-ын аль нь  нуугдаж байна вэ

МАХН  өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр тусдаа хуралдаж хоёр өөр асуудал хэлэлцсэн. Нэг хурлаар нь гэнэт л Н.Энхбаярыг МАХН-ын даргаас "халж” оронд нь О.Баасанхүү өөрийгөө томилсон. Нөгөө хурал нь баярын арга хэмжээ болоод дууссан гэж хэлж болно. МАХН руу турхирах бодлого өвөртөлсөн О.Баасанхүү гишүүний хувьд 1000 хүнийг Төрийн ордонд ирүүлж,  өөрийгөө даргаар томилуулна  гэхэд дэндүү хүнд  даваа байсан нь хэн ч харахад ойлгомжтой байв. Тэгвэл энэ бүхний ард МАН, АН-ын хэн нь байв?

Өнөөдөр УИХ-д суудалтайгаар нь, Монголын улс төрд голлох үүрэг гүйцэтгэж байгаагаас нь үзэхэд МАХН-ыг санаатай хагалж бутаргах ажлыг МАН, АН-ын аль нэг нь хийсэн нь баараггүй. Харин хэн нь вэ гэдгийг магадлалын онолоор тооцвол МАН болж таарч байх шиг... Учир нь МАН МАХН гэдэг нэртэй байхдаа намайнхаа их хурлаар нэрээ сольсон. Үүн дээр нь Н.Энхбаяр сэргэлэнтэж, МАХН гэсэн нэрийг өөрийн болгосон.  Н.Энхбаярт МАХН гэсэн нэрийг алдахгүйн тулд МАН-ынхан дуулиан тарьж байсан цаг саяхан. Улмаар шүүхдээд тусыг эс олж, Н.Энхбаяр МАХН-ын дарга болж өнөөдрийг хүртэл намын даргын үүрэгт ажлаа хийсээр байгаа. Өөрөөр хэлбэл МАН-ынхан ямар ч хамаагүй аргаар МАХН-ыг хагалган бутаргаж МАХН гэсэн нэрийг өөрийн болгох алсын бодлого баримталж байгаа. Нөгөө талаас сонгууль бүрээр МАН-ынханд МАХН санал хуваах зарчмаар "шавар хаадаг” нь нууц биш. Тиймээс МАН одоогийн МАХН-ыг өөртөө уусгаж авахын төлөө золиос гаргахад бэлэн байгаа.  

Автобусаар хүмүүсийг харуй бүрийд зөөж байгаагаас нь үзэхэд яг л АН-ын тактик байгаа юм. Тэгэхээр АН-ынхан үүний ард байх магадлалтай. Мөн АН-ынхан энэ удаагийн парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа. Тэдний хувьд ганц кнопоор хааяа дутдаг. Тийм учраас намдаа ад үзэгдээд байгаа О.Баасанхүүг эмзэг сэдэв дээр нь дөрөөлж АН-д элсүүлэх шаардлага байх нь байгаа. Гэхдээ МАН-ынхан шиг МАХН-ыг устгах бодол АН-ынханд байхгүй.

МАХН-ын дарга Н.Энхбаяр: "Өнөөдөр жинхэнэ МАХН-ын гишүүд, журмын нөхөд цугларсан байна. Харамсалтай нь манай намаас гарч МАНАН-гийн гар хөл болсон хуурамч Дамбийжа нар өчигдөр хууль бусаар хуралдлаа. Хууль бус хуралдаан гэдгийг журмын нөхөд харсан. Энэ бол МАНАН-гийн захиалгаар манайд бүгсэн Дамбийжа нар эзнийхээ даалгаврыг биелүүлж хагас сайнд Төрийн ордонд өдөр шөнөгүй хууль бусаар бидний эсрэг, цаад утгаараа Монголын эсрэг тоглоомын шийдвэр гаргаад сууж байгаад харамсаж байна. Хуурамч Дамбийжа нарын худлаа зорилго, хулгай хуйвалдаан хэзээ ч бүтэхгүй. Монголын 500 гаруй цагдаа намайг баривчилж хоёр гарын минь шөрмөсийг тасалсан ч миний сэтгэлийн шөрмөсийг тасалж чадаагүй юм шүү.”  гэдгийг илтгэлдээ онцолж байсан. Үүнээс үзэхэд Н.Энхбаяр О.Баасанхүүгийн ард хэн байгааг бараг гадарлаж байгаа бололтой юм.

Ямартай ч О.Баасанхүү болон түүний нөхөд намаасаа хөөгдөх нь тодорхой боллоо. Харин энэ бүхнийг санхүүжүүлж, атгаг санаа агуулсан МАНАН-ын хэсэг бүлэг нөхдүүд их санасан газар есөн шөнө хоосон гэгчийн бодит жишээ болж байх шиг...

 
Dorgio.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.